Бүгд найрамдах Солонгос улсын Ротари клуб дүүрэгт тусламж үзүүллээ
Нийт 40 мянган ам.доллар буюу 70 сая төгрөгийн тусламж үзүүллээ
2014.01.17

Бүгд найрамдах Солонгос улсын Ротари клуб дүүрэгт тусламж үзүүллээ

Бүгд найрамдах Солонгос улсын Ротари клубынхан Налайх дүүргийн 9, 10, 11 дугаар бүсээс Налайх дүүргийн 23, 123, 140, 151, 152, 153 дугаар цэцэрлэгүүдэд хэрэгцээт хэмжээний цагаан хэрэглэл, ерөнхий боловсролын сургуулиудад компьютер, орон гэргүй, нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа 7 иргэнд иж бүрэн 5 ханатай гэр олгожээ.

Түүнчлэн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд  нярайн дулаацуулах ширээ, эхийн төрөлт нярайг хянах монитор, нярайн судас хянагч, нярайн монитор, ургийн автомат чагнуур зэрэг нийт 40 мянган ам.доллар буюу 70 сая төгрөгийн тусламж үзүүллээ. Тусламжийн гараа сунгасан клубынханд дүүргийн Засаг дарга талархалаа илэрхийлсэн бол Соёл урлагийн ордны авъяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоороо бэлэг барьсан.