Иргэний нийгмийн IV чуулган энэ сарын 28, 29-нд “Чингис Хаан” зочид буудалд болно
“Чингис Хаан” зочид буудал
2013.11.22

Иргэний нийгмийн IV чуулган энэ сарын 28, 29-нд “Чингис Хаан” зочид буудалд болно

Боловсролын асуудлыг боловсролын санхүүжилт, чанар, хариуцлагын гэсэн  гурван хүрээнд төр, төрийн бус, олон улсын байгууллагууд, судлаачид, иргэд, багш нар, эцэг эхчүүд зэрэг олон талт оролцогчид хэлэлцдэг индэр нь болсон  “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага”  Иргэний нийгмийн үндэсний чуулган дөрөв  дэх жилдээ болох гэж байна. “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслээс зохион байгуулж буй чуулган энэ сарын 28, 29-нд “Чингис Хаан” зочид буудлын хурлын танхимд болох аж.

Чуулганаар Шинэчлэлийн Засгийн газрын дэвшүүлсэн “Зөв монгол хүүхэд” (Ном, Авъяас гэх мэт дэд хөтөлбөрийн хүрээнд) боловсролын бодлогод хийсэн дүн шинжилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах, боловсролын санхүүжилтийн сүүлийн 20 жилийн байдалд хийсэн судалгааны үр дүн, Бүх нийтэд боловсрол олгох зургаан зорилтын хэрэгжилтийн байдалд хийж буй үндэсний үнэлгээний талаар БШУЯ-наас хийх мэдээлэл, зарим аймгуудад хийсэн Сургуулийн орчныг сайжруулах хамтарсан багийн үнэлгээний дүн зэрэг анхаарал татсан асуудлуудаар оролцогч талуудаас илтгэл мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. 

Чуулганд боловсролын ба хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн, хүүхэд, залуусын, эцэг эхийн, багш нарын байгууллага, бүлгүүд зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, судлаачид мөн сонирхсон хувь хүмүүс зэрэг нийгмийн олон талт төлөөлөл болсон 300 орчим хүн оролцохоо илэрхийлжээ. Чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7000 8292, 88186672 info@all4education.mn хаягаар авах боломжтой.