
“Нийслэлийн тэргүүний өрх”-ийг шалгаруулалт
2013.11.21
Нийслэлийн тэргүүний өрхүүдийг шалгаруулав
Нийслэлийн ойн өдрөөр хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан уламжлалтай.
“Нийслэлийн тэргүүний өрх”-ийг шалгаруулдаг уг арга хэмжээ 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд энэ жил есөн гэр бүл шалгарчээ.
Тодруулбал, БЗД-ийн 28-р хороо Янжмаагийн гэр бүл, СБД-ийн 16-р хороо Балданжоржийн гэр бүл, СБД-ийн 20-р хороо Чулуунбаатарын гэр бүл, ЧД-ийн 15-р хороо Батбаярын гэр бүл, ЧД-ийн 5-р хороо Намчингийн гэр бүл, ХУД-ийн 8-р хороо Эрдэнэбатын гэр бүл, ХУД-ийн 16-р хороо Дэмбэрэлийн гэр бүл, НД-ийн 7-р хороо Базаррагчаагийн гэр бүл СХД-ийн 10-р хороо Өлзийтогтохыг гэр бүл энэ жилийн тэргүүний өрх болсон байна.