Цахилгаан шаттай явган хүний гарцтай болно
120 мянгатын автобусны буудлын орчимд ажлаа эхлүүлсэн байна.
2013.11.19

Цахилгаан шаттай явган хүний гарцтай болно

Нийслэлийн автозамын газраас Хан-Уул дүүргийн нутагт 120 мянгатын автобусны буудлын орчимд ирэх жилээс цахилгаан шат бүхий явган хүний гарц барихаар болжээ.

Хөрөнгө оруулалт нь шийдэгдэж, одоогоор зураг төслийн ажлаа хийж байгаа юм.

Байгууламж Хархорингийн гүүрэн гарцтай адил өндөртэй байх бөгөөд цахилгаан шаттай гэдгээрээ онцлог аж.

120 мянгатын автобусны буудлын орчимд ажлаа эхлүүлсэн байна. Цахилгаан шатыг ирэх оноос ашиглалтад оруулахаар Нийслэлийн автозамын газрынхан ажиллаж байна.