Бизнесменүүд Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр болов
“Хувийн хэвшлийн хөгжил” дугуй ширээний хэлэлцүүлэг
2013.11.07

Бизнесменүүд Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр болов

Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл нь “Хувийн хэвшлийн хөгжил” дугуй ширээний хэлэлцүүлгийг өчигдөр хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МҮХАҮТ, Монголын уул уурхайн ассоциаци, Монголын бизнесийн зөвлөл, Санхүүгийн зах зээлийн холбоо зэрэг төрийн бус байгууллагын гишүүд оролцов.

“Хувийн хэвшлийн хөгжил” дугуй ширээний хэлэлцүүлэг

Тэд хэлэлцүүлгийн үед ‘Төрийн дарамт, оролцоо бүх салбарт нэмэгдэж, төрийн зохицуулалт хязгааргүй өсөж байна. Түүнчлэн бизнест үзүүлэх үйлчилгээ ил тод, шуурхай бус, тусгай зөвшөөрөл авах олон дамжлага нь үргүй зардлыг нэмэгдүүлдэг” гэж ярьж байлаа.

Иймээс Засгийн газарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зөвлөмж хүргүүлэхээр зэхсэн аж. Зөвлөмжийн төсөлдөө эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, бизнесийн орчны бодлогын шийдвэр гаргахдаа мэргэжлийн холбоодтой зөвлөлдөх, татварын боддогоор хувийн хэвшлийг дэмжих, хувийн хэвшлийн томоохон төслүүдийг санхүүжилтээр дэмжих, хамтарч төсөл хэрэгжүүлэх зэргийг тусгажээ. Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийнхөн удахгүй Ерөнхий сайдтай уулзан зөвлөмжөө гардуулах гэнэ.