Д.Батбилэг: Хэсэг бүлэг хүн ардчиллын үнэт зүйлийг унагааж байна
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, тус дүүргийн МоАХ-ны дарга, Хан-Уул дүүргийн АН-ын дарга Д.Батбилэгтэй ярилцлаа.
-Хан-Уул дүүргийн Ардчилсан холбооны гишүүд хоорондоо үл ойлголцсон асуудал гарлаа гэсэн. Ямар учраас ийм асуудал үүсэв?
МоАХ бол 1990 оны давалгаанд үүссэн байгууллага. Нийгмийн бүх давхарга оролцсон төрийн бус байгууллага. Тухайн үедээ улс төржсөн байгууллага байсан. Одоо ч гэсэн МоАХ-ны үүрэг буураагүй.
-МоАХ бол 1990 оны давалгаанд үүссэн байгууллага. Нийгмийн бүх давхарга оролцсон төрийн бус байгууллага. Тухайн үедээ улс төржсөн байгууллага байсан. Одоо ч гэсэн МоАХ-ны үүрэг буураагүй. Гэтэл сүүлийн үед МоАХ-ны нэрийг барьдаг хэсэг бүлэг гарч ирээд байна. Манай дүүргийн МоАХ 15 тэргүүлэгчтэйгээс ес нь хуралдахгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Гэтэл олонхиороо хуралдахгүй гэсэн байхад Түр хороо байгуулсан хүмүүс баасан гарагт хуралдсан байна билээ. Хуралдаан зарлах эрх нь тэргүүлэгчид, даргад байдаг. Гэтэл тэргүүлэгчид хуралдах шаардлагагүй гэж шийдээд, албан бичгээ тэр хүмүүст гардуулсан. Ийм байхад хуралдаж, Түр хороо байгуулсан нь МоАХ-г хоёр хувааж байгаа үйлдэл. Тэргүүлэгчид удахгүй хуралдаж, чуулганаа зарлана. Хэдэн хүн хоорондоо ярилцаж байгаад энд тэндээс автобусаар хүмүүс зөөж, хуралдаад МоАХ-ны батлах тэр дор нь бичиж гардуулж болохгүй. Даргад итгэл үзүүлэх эсэхийг чуулган зарлаж шийднэ шүү дээ.
-Түр хорооноос ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Чуулган хуралдуулж, даргад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх шаардлага тавьсан байсан. МоАХ нийгмээ манлайлж, засч залруулж явах ёстой болохоос халамж, мөнгө шаардаж нэгдсэн хүмүүс биш. Тэргүүлэгчтэй, тамга тэмдэгтэй, дүрэм, журамтай байгууллага. Тэнд хуралдсан хэсэг хүн тамгыг бол авч л таарна. Авахгүй бол хүчингүй болгуулна гэж байна гэсэн. Энэ байдал МоАХ цаашлаад АН-ын эв нэгдэлд ч халгаатай.
-МоАХ-ны батлах тараасан гэлээ. Жинхэнэ батлах мөн үү эсвэл өөрсдөө хийчихсэн юм уу?
Тэдний байгуулсан Түр хороонд МоАХ-ны 17 орчим анхдагч гишүүн байна гэсэн мэдээлэл бий.
-Одоохондоо үүнийг тодруулаагүй байна. 120 орчим батлах тараасан гэсэн мэдээлэл бий л дээ. Бидэнд урагшаа харж ажлаа хийх үүрэг байгаа. Түүнээс биш ханцуй дотроо нудралцах хэрэггүй. Хурлыг хойшлуулъя гэдгээ удаа дараа хэлсэн. Аравдугаар сард хуралдъя гэсэн юм. Чуулган хуралдах тов зарла гэж байгаа. Тэргүүлэгчдийн олонхи нь чуулганыг зарладаг. Тэдний байгуулсан Түр хороонд МоАХ-ны 17 орчим анхдагч гишүүн байна гэсэн мэдээлэл бий. Хуралд оролцогчдын бусад нь өөр дүүргээс ч хүртэл ирсэн гэж яриад байгаа юм. Очоод хуралд орохдоо МоАХ-ны гишүүн гээд хэлчих гэсэн байсан. Энэ хурлаас гарах шийдвэр хүчин төгөлдөр бус гэдгийг ч бид анхааруулсан.
-МоАХ-ны хурлыг дүрмэндээ тэдийд хуралдах ёстой гэж хугацаа заасан байдаг уу?
-Хуралд хугацаа заагаагүй. Хуралдааныг тухай тухайн үед зарлахад шаардлагагүй гэж байсан юм.
-МоАХ-ны даргын ажлыг хэрхэн дүгнэх ёстой байдаг вэ?
-МоАХ бол АН-ыг дэмжигч байгууллага. Миний бие МоАХ-ны даргаар долоон жил ажиллаж байна. МоАХ үүргээ гүйцэтгэж байгаа. Хэсэг хүн шаардсаны зоргоор хуралдаад байдаггүй. Бид улс төрийн зорилгоо биелүүлсэн. Бүх сонгуульд АН-ыг дэмжиж ажилласан. Ардчилал гэдэг хууль, дүрэм, журамгүй байна гэсэн үг биш шүү дээ. Нэг хүний эрх нөгөөгөөр хязгаарлагддаг гэдгийг сануулах нь зөв байх.
-Түр хорооны хүмүүстэй уулзаж үзэв үү?
-Уулзахаар барах уу. 4-5 удаа түр хорооныхонтой уулзсан. Ажил хариуцаж хийж чаддаггүй хүмүүс л гомдоод яваад байх шиг. Шаардлагыг чинь хүлээж аваад ярилцъя гэхээр л мушгаад чуулганыг зарлаж хуралдуулъя гээд өөр зүйл хэлдэг юм.
-Тэгвэл чуулганыг хэзээ товлох боломжтой вэ?
-Аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр хуралдуулах боломж бий. Ер нь, энэ бол ардчиллын үнэт зүйлийг унагааж байгаа үйлдэл.