МАН-ын эмэгтэйчүүд хэлэлцүүлэг хийж байна
Тусгаар Тогтнолын ордонд "Намын шинэчлэлд эмэгтэйчүүд" сэдэвт хэлэлцүүлэг
2013.10.11

МАН-ын эмэгтэйчүүд хэлэлцүүлэг хийж байна

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн холбооны гишүүд болон МАН-ын XXVII  Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 100 гаруй эмэгтэйчүүд Тусгаар Тогтнолын ордонд "Намын шинэчлэлд эмэгтэйчүүд" сэдэвт хэлэлцүүлэг хийж байна.

Хэлэлцүүлэгт МАН-ын дарга Ө.Энхтүвшин, намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, НАМЭХ-ны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, дэд ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг нар оролцож байна.