Шатахууны үнэ 50 төгрөгөөр буурлаа
“Магнай трейд”, Шунхлай” зэрэг нефть компаниуд бензиний үнийг 50 төгрөгөөр нэмээд байсныгаа буулгажээ.
2013.10.08

Шатахууны үнэ 50 төгрөгөөр буурлаа

“Магнай трейд”, "Шунхлай” зэрэг нефть компаниуд өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр бензиний үнийг нэг литр тутамд 50 төгрөгөөр нэмээд байсныгаа буцаан буулгажээ.

Ингэснээр тус авто бензинийг нэг литр тутамд 1620 төгрөгөөр борлуулах болсон байна. Дээрх компаниуд нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үнэ тогтворжуулах хөтөлбөрт” хамрагдсан байсан юм.

Тиймээс “Магнай трейд” үнээ бууруулж, өмнөх үнээрээ шатахуунаа худалдаалах талаараа өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан ёсоор мэдэгджээ.