АН-ын хоёр нэр дэвшигчийн маргааны тухай
2013.10.08

АН-ын нэр дэвшигчдийн маргааны сонгуулийн ерөнхий хороо шийднэ

Увс аймагт өрсөлдсөн АН-ын хоёр нэр дэвшигчийн  маргааны сонгуулийн хороо шийднэ хэмээн АН үзсэн. Харин МАН-ын зүгээс сонгуулийн маргааныг  сонгуулийн хороо шийдвэрлэх эрх зүйн чадамж одоо байхгүй хэмээн хэлж байна.

Увс аймагт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар гишүүний түр үнэмлэхээ хүлээн авч парламентад сууж байгаа. Гэтэл тэдний туслах сонгогчдод мөнгө тараасан гэдгийг шүүх тогтоосон. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу мөнгө тараасан хэмээн мэдээлсэн 13 иргэнд 13 сая төгрөг өгч, одоо ч энэ мэдээллийг баталгаажуулсаар байгаа. Шүүхээс сонгуулийн ерөнхий хороо маргааныг шийдэх боломжтой гэдгийг баталсан.  

Харин захиргааны хэргийн шүүх сонгуулийн маргааныг шийдэх ёсгүй гэдгээ мэдэгдсэн байна.    

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “Энэ хүмүүс УИХ-ын гишүүн болохоосоо өмнө болох явцад сонгуулийн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж тэр нь шүүхээр бүрэн тогтоогдсон учир эргүүлэн татах биш, түр үнэмлэхийг хүчингүй болгох асуудал гарах юм. Үүнд эрх зүйн хувьд өөр ойлголт юм” хэмээн хэллээ.

Шүүхээс нэгэнт шийдвэр гарсан учир одоо сонгуулийн ерөнхий хороо бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах ёстой гэж АН хүлээж байна.