Биокомбинат ирэх жил шинэ автозамтай болно
2013.10.08

Биокомбинат шинэ авто замтай болно

Байнга энхэл донхол замаар явж тоос шороон дунд жилийн дөрвөн улирлыг өнгөрөөдөг  Биокомбинат ирэх жил  шинэ автозамтай болно.

Энэ чиглэлд нийт 22.5 км замыг өргөтгөх шинэчлэх ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн. Замын ажил одоо 80 гаруй хувьтай байна. Гэхдээ энэ зам бусад замаар онцлогтой нь элс хайрга зөөсөн хүнд даацын машин их явдаг тул чанартай барих шаардлагатай.

Тиймээс л жил дамжин ажил үргэлжилж байна. Энэ бүхнийг тооцон ирэх гуравдугаар сард ажил дуусах юм. Одоогоос 40 гаруй жилийн өмнө энэ замыг барьсан бөгөөд энэ хүртэл дорвитой засвар хийгдээгүй байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захираг Э.Бат-үүл “Эвдрэл хэмхрэлийг хянах зорилготой нэг жил суурь хучилттай өнжөөдөг. Манайд урд нь бүр дуусгачихдаг байсан. Энэ байдлыг өөрчилж байгаа. Одоогоор тавьсан зам бол дуусчихсан биш замаа суулгаж, суурьшуулах зорилготой өнгөн хучилттай нэг жил өнжүүлэх болно” хэмээн хэллээ.

Энэ удаагийн замын ажил 20 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвлөсөн. Замыг ашиглалтад оруулсны дараа олон улсын жишгээр томоохон худалдааны төвүүдийг байрлуулна. Томоохон худалдааны төвүүдийг Нисэх, Биокомбинат -д байршуулснаар замын түгжрэл 20-30 хувь буурна гэсэн тооцоог ч гаргажээ.