Эрдэнэс Тавантолгойн хувьцааг эргэлтэд оруулахаар судалж байна
Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаанаас иргэн бүрт 1072 ширхгийг өгсөн. Уг хувьцааг хэрхэх талаар ямар ч мэдээлэл өнөөг хүртэл гараагүй байгаа. Тэгвэл хувьцааг эргэлтэд оруулах талаар ажлын хэсэг гарч судалгаа хийж буй аж.
Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Засгийн газар нь хувьцааны үнэ тогтоож ард түмэндээ өгдөг тохиолдол манайхаас өөр хаана ч байхгүй.
Нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр үнэлсэн нь гүйцэтгэх засаглалын хийх ажил биш.
Нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр үнэлсэн нь гүйцэтгэх засаглалын хийх ажил биш байсан. Хувьцааг хэрхэх талаар судалгаа хийхийг Засгийн газраас надад үүрэг болгосон.
Баруун цанхиас нүүрс олборлож Хятадын "Чалко" компанийн өрийг дарах юм билээ. Үүнтэй зэрэгцээд нүүрсний экспортыг эрчимжүүлэх хэрэгтэй.
Дан автомашинаар зөөх бус өөр гарц эрэлхийлэх ёстой. Үүний тулд төмөр замын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа" гэв.