2012.02.14
Иргэдэд Таван толгойн хувьцааны 20 хүртэл хувийг олгоно
ТОВЧХОН
- Засгийн газраас нэрлэсэн үнээр нь худалдаж аваад үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн нэрлэсэн үнээр нь санал болгон худалдах ажээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2012.02.12/ хуралдаанаар "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.Тогтоолуудын төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхний мэдээлснээр иргэн бүрт “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааны 20 хувийг олгох гэж тусгасан байсныг 20 хүртэл хувь гэж өөрчилжээ.
Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Баярцогтын тайлбарласнаар дээрх тогтоолыг баталсны дараа Засгийн газар холбогдох журмаа боловсруулах юм байна. Юуны түрүүнд иргэн бүрийн Хүний хөгжил сангийн дэвтэрт 1 сая хүртэл төгрөгийн хувьцаа гэсэн бичилт хийгдэх аж. Тэгээд оюутны төлбөр хэлбэрээр 1 сая төгрөгөө авсан иргэд, сая төгрөгөө бэлнээр авсан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэвтэрт хасалт хийгдэх бичилт дахин хийх гэнэ.
Түүнчлэн иргэд хувьцаагаа бэлэн мөнгө болгоно гэвэл “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааг арилжаалж IPO хийхээс өмнө Засгийн газарт худалдаж болох юм байна. Засгийн газраас нэрлэсэн үнээр нь худалдаж аваад үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн нэрлэсэн үнээр нь санал болгон худалдах ажээ.Гишүүд ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томьёоллыг дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтлоо.

Эх сурвалж
ЗГХМА
ЗГХМА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.