Байнгын хороо цөмийн энергийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдлаа.
2013.09.27

Байнгын хороо цөмийн энергийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдлаа.

Тус байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагалдаж өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгийг хийж УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. Дээрхи хуулийг хэлэлцэх явцад асуух асуулттай гишүүд байгаагүй бөгөөд санал хурааж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Үүний дараа тус байнгын хорооны хуралдаанаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай протоколд нэмэлт өөрчлөлт оруулах" буюу Засгийн газарт энэ конвецид нэгдэн орох эрхийг нь олгохоор байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүллээ.

Энэхүү конвецид найман орон нэгдэн гарын үсэг зурсан байдаг бөгөөд 42 улс дэмжин ажилладаг юм байна.

Монгол Улс конвенцид нэгдэн орсноор хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд конвенцийн журмын дагуу хүүхдийн эрхийг хамгаалах, НҮБ-аас бүх эрхийг нь хамгаалах арга хэмжээг авч ажилладаг аж.

Нэгдэн орсон улс орны хүүхэд эрх нь зөрчигдсөн гэж үзэж тус конвенцид өргөдөл, гомдол гаргаснаар олон улсын хууль тогтоомжийн дагуу хамгаалах юм байна. Байнгын хорооны хуралдаанаар "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай протоколд нэмэлт өөрчлөлт оруулах" буюу Засгийн газарт энэ конвецид нэгдэн орох эрхийг нь олгохыг дэмжих эсэхээр санал хурааж, байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.