С.Баярцогт: Тодотголоор урсгал зардлыг 151 тэрбумаар нэмнэ
С.Баярцогт: УИХ-ын гишүүн
2011.09.20

С.Баярцогт: Тодотголоор урсгал зардлыг 151 тэрбумаар нэмнэ

Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийж хөрөнгө оруулалт болон урсгал зардлын хэмжээг багагүй
-Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага байгаа юу. Нэгдүгээрт, төсвийн жил дуусахад хоёрхон сар үлдээд байна. Нөгөөтэйгүүр, ОУВС-гаас төсвийн тодотгол хийх нь эрсдэлтэй гэж анхааруулсан байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тодотгол хийх үү, үгүй юү гээд хоёр сонголт бий. Төсөв бол хууль. Батлагдсан хуулийг дагаж мөрдөх ёстой. Гэхдээ хууль баталснаас хойш тодорхой хэмжээний зардал гаргаж үйл ажиллагаа явуул гээд УИХ, Засгийн газар цөөнгүй шийдвэр гаргасан. Тиймээс хуульд нийцүүлж өөрчлөх ёстой юм. Зарим асуудлыг зайлшгүй хуулийн дагуу байлгах үүднээс тодотгол хийх гэж байна. Тухайлбал, ноос, ноолуурын салбарыг дэмжих 300 тэрбум төгрөгийн асуудал байна. Төсвийн гадуур явж байгаа зүйл. Үүнийг төсөвт оруулах ёстой. Энэ мэтчилэн хууль зүйн үндэслэлээр зохицуулалт хийх шаардлагатай болохоор тодотгол заавал хийх хэрэгтэй байна.
Тодорхой хэмжээний орлогын нэмэгдэл бий болж байгаа учраас орлогоо дараа жил хэрэглэхээр хадгалж үлдэх үү, зарцуулах гэсэн асуулт бас гарч ирнэ.
Бидэнд ийм сонголт байгаа гэх үү дээ. Нэг бол хадгалах, эсвэл одоо зарцуулах. Яагаад одоо зарцуулах шаардлагатай байна гэхээр Монгол Улсын эдийн засаг өсөж байна. Өсөж байгаа эдийн засгийг хэд хэдэн эх үүсвэрээр дэмждэг. Төрийн зүгээс, хувийн хэвшлээс, гадаадын зээл тусламжаас, гаднын шууд хөрөнгө оруулалтаар дэмждэг юм. Тиймээс төр өөрийн оролцох үүргийг гүйцэтгэх ёстой. Бид төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ёстой. Угаасаа энэ оны төсөвт ихэнх хөрөнгө оруулалтыг он дамжсан хэлбэрээр санхүүжүүлэхээр суулгасан байгаа. Тиймээс энэ жил санхүүжүүлэх боломжийг 197 тэрбумаар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
-Хөрөнгө оруулалт, урсгал зардлыг нэмснээс эх үүсвэргүй байгаа асуудлаа санхүүжүүлсэн нь дээр гэж зарим эдийн засагч үзэж байна. Тухайлбал, Хүний хөгжил сангийн орлогын тодорхой хэсэг эх үүсвэргүй байгаа. УИХ-аас Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийг батлахдаа Тавантолгойгоос урьдчилгаа хэлбэрээр мөнгө авах гэж л эх үүсвэрийг нь суулгасан шүү дээ?
-Ер нь бол Хүний хөгжил сангийн эх үүсвэр дөрвөн зүйлээс бүрддэг. Нөөцийн төлбөрийн 70 хувь, ногдол ашиг, урьдчилгаа, сангийн өөрийн хөрөнгө гэсэн дөрвөн эх үүсвэр л дээ. Энэ оны эх үүсвэр гэвэл нөөцийн төлбөрийн 70 хувь, ногдол ашгаар тодорхой хэсгийг нь бүрдүүлнэ. Үлдсэн нь урьдчилгаа хэлбэрээр орж ирэх ёстой. Урьдчилгааг "Оюутолгой", "Эрдэнэс Тавантолгой" хоёр өгч байгаа. "Оюутолгой"-н хувьд энэ жилийн урьдчилгаа төлбөр гээд 100 сая ам.доллар төсөвт өгсөн.
Ойролцоогоор 125-132 тэрбум төгрөг.
Ханшийн  зөрүүнээс шалтгаалж хэлбэлзэж байгаа юм. Уулын баяжуулах "Эрдэнэт" болон бусад үйлдвэр нөөц ашигласны төлбөрөө есдүгээр сар хүртэл өгчихсөн байгаа. Бас "Эрдэнэт"-ээс 44 тэрбум төгрөгийн ногдол ашиг авахаар байгаа. Бусдыг нь "Эрдэнэс Тавантолгой" өөрийн урьдчилгаа төлбөрөөр өг-ч байгаа юм. Одоогоор "ЭрдэнэсТавантолгой" компани Хятадын "Чалко"-той 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн гэрээ байгуулсан. Сар бүр 50 сая ам.долларыг төсөвт оруулж, төсвийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээд явж байна. Угаасаа Хүний хөгжил сангийн орлого урьдчилгаа төлбөрөөс бүрдэнэ гээд заасан учраас ямар ч асуудал байхгүй гэдгийг хэлье. Төсвийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээд явж байгаа.
-Тодотгол дээр урсгал зардлыг багагүй хэмжээгээр нэмж байгаа гэсэн мэдээлэл байна. Урсгал зардлыг нэмэх болсон гол шалтгаан нь юу вэ?
-УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр тодорхой хэмжээний орон тоо нэмэгдсэн байгаа. Шинэ барилга байгууламжууд ч ашиглалтад орсон. Спорт цогцолбор, соёлын төв, сургууль гээд л. Тэгэхээр халаалтын ч гэдэг юм уу урсгал зардал өсөж байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн орон тооны зардал гарна. Дээр нь гурван талт хэлэлцээрээр 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөсөн. УИХ төсвийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1 гэхэд баталчихдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, төсөв баталснаас хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хөдөлсөн. Үүнтэй уялдаж маш олон зүйл өөрчлөгдсөн.
Цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжтай холбоотой нэмэлт зардлууд гарсан гэсэн үг.
Түүнчлэн урсгал зардал дээр тариалантай холбогдуулан 35 тэрбумыг гаргаж байгаа. Энэ жил ургац сайн, арвин ургац авахаар байгаа. Тиймээс нэг тонн улаан буудайн үнийг 350 мянган төгрөгөөр тооцож, улс 100 мянган тонныг худалдаж аваад хавар борлуулах зохицуулалтыг хийхээр Засгийн газрын төвшинд шийдвэрлэсэн. Төсөв баталснаас хойш УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр хэд хэдэн зүйл шинээр бий болсон. Тухайлбал, утаатай тэмцэх хөтөлбөр батлагдаж, хууль нь гарсан. Тэгээд хөрөнгө оруулалт болон урсгал зардал нь тодотголд туссан. Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэхтэй холбоотой тодорхой хэмжээний урсгал болон хөрөнгө оруулалтын зардал ч төсөлд суусан байгаа.
Урсгал зардлын 151 тэрбум төгрөгийн нэмэгдэл бүхэлдээ дээр дурдсан чиглэлүүдээр зарцуулагдах юм.
Мэдээж нийт зардлын хамгийн том хэсгийг авч байгаа зүйл бол УИХ-ын тогтоол болж батлагдсан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ноос, ноолуурын салбарыг дэмжих 300 тэрбум төгрөгийн бондын асуудал байна. Төсөв баталснаас хойш шийдсэн болохоор одоо суулгаж, төсвийн зардлыг нэмэгдүүлж байгаа юм.
Нийтлэлч
Ч.Гангэрэл
Эх сурвалж
Үндэсний шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.