Стандарттай монгол улс төсөл хэрэгжиж байна
Стандартчилал хэмжил зүйн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн ч хамгийн чухлаар тавигдсан нь стандарттай монгол улс төслийн тухай байсан.
Тус төслийг хэрэгжүүлэхийн тулд 360 стандартыг хүчингүй болгожээ. Өнөөдөр манай улсад нийт 6200 гаруй стандарт мөрдөгддөгөөс 1800 орчмыг нь шинэчлэх хэрэгтэй гэж үзэн шинэчлэлийн ажил явагдаж байгаа юм.
Шадар сайд Д.Тэрбишдагва: Монгол улсад мөрдөгдөж буй 6200 гаруй стандартад нэг бүрчилэн үнэлгээ хийж чадсан. Өөрөөр хэлбэл шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас стандартын тал дээр идэвхитэй ажилласны үр дүнд бид дэлхийн стандартын хаана яваа, дэлхийн стандартын хэмжээнд хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдэг багцааг гаргаж ирсэн.
Манай улсын хэмжээнд 106 хянан байцаагч байдгаас эхний хагас жилийн байдлаар 70-ыг нь сургалтад хамруулжээ.
Мөн бүс нутгийн, монгол улсын хэмжээнд ямар стандарт байна, цаашдаа үүнийг сайжруулах, шинээр боловсруулах, олон улсын хэмжээнд стандартыг боловсруулах зэрэг асуудал байгаа гэлээ.
Дан ганц стандартыг өөрчлөх нь зөв алхам биш гэж үзэн стандартчилал хэмжил зүйн газраас хэд хэдэн сургалтыг зохион байгуулсан байна.
Манай улсын хэмжээнд 106 хянан байцаагч байдгаас энэ жилийн эхний хагасын байдлаар 70-ыг нь сургалтад хамруулжээ.
Байцаагч нарыг чадавхижуулсанаар шинээр мөрдөгдөх стандарт бүрэн утгаараа хэрэгжинэ гэж үзэж байна.