2011.04.14

Сангийн сайд С.Баярцогт АНУ-ыг зорилоо

Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банкны үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор жил бүрийн хавар ОУВС, Дэлхийн банкны хамтарсан Хөгжлийн хороо, ОУВС-гийн Мөнгө, санхүүгийн хорооноос гишүүн орноо төлөөлөн ажиллах захирагч нарын дунд уулзалт, хуралдааныг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн Хаврын ээлжит чуулга уулзалт АНУ-ын Вашингтон хотноо энэ оны 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохиогдох гэж байна.

Тус уулзалтад олон улсын санхүүгийн байгууллагад Монгол Улсыг төлөөлсөн Захирагчийн хувьд Сангийн сайд С.Баярцогт оролцохоор өнөөдөр АНУ-руу хөлгийн жолоо заллаа.  Энэ удаагийн Захирагч нарын хаврын уулзалтаар тус сан болон банкны 2010 оны үйл ажиллагаанд гишүүн орнууд, олон улсын байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгч, 2010 оны санхүүгийн тайлан, 2011 оны төсөв, цаашид шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэнэ.

Хаврын чуулга уулзалтын үеэр Сангийн сайд С.Баярцогт Монгол Улсыг хариуцах ОУВС, Дэлхийн Банкны удирдлага, манай орныг хариуцан ажилладаг мэргэжилтнүүдтэй уулзан өнгөрсөн 1 жилийн хугацааны хамтын ажиллагааг дүгнэн санал солилцож, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн 2010 он, 2011 оны эхний улирлын байдал, эдийн засаг, санхүүгийн шинэ боломжийн талаар мэдээлэл өгөх, хэд хэдэн тодорхой асуудлаар яриа хэлэлцээр хийх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.