“Тавантолгойн ЦС” төслийн компани байгуулна
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил
2013.06.28

“Тавантолгойн ЦС” төслийн компани байгуулна

Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих цахилгаан станцын хүчин чадлыг 450 МВт байхаар тооцож, уг төслийг хэрэгжүүлэх “Тавантолгойн ЦС” төслийн компанийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үүсгэн байгуулах, хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгалаа.

Тусгай зориулалтын компанид төрөөс хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших хэмжээг 34-өөс доошгүй хувь байхаар тогтоож, төрийн эзэмшлийн хувьцааг өмчлөх эрхийг Эрчим хүчний яаманд олгосон байна.