2013.06.27

Л.Болд ХБНГУ-ын элчин сайдыг үдэв

Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд доктор Петер Шаллерийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзан, өдрийн зоог барив.

Элчин сайд П.Шаллер манай улсад Элчин сайдаар ажиллахдаа Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглээд, түүнийг Элчин сайдаар ажилласан хугацаанд Холбооны Канцлер анх удаа Монгол Улсад айлчилсан болон Монгол Улсын Ерөнхийлөгч ХБНГУ-д төрийн айлчлал хийсэн зэрэг олон чухал үйл явдлууд өрнөснийг цохон тэмдэглэсэн юм.