Дан ганц хөрөнгө оруулагчид биш төрдөө хяналтыг нь байлгах нь хамгийн зөв шийдэл гэж зарим гишүүд үзэж байна.
2013.06.06

Д.Ганхуяг: Цаашид 30 гаруй орд газрыг стратегит хамруулна

Шинэ хуулийн төсөлд төр  эзэмшилдээ хэд хэдэн орд газрыг авахаар болж байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Өнөөдрийн байдлаар 15 орд газар стратегийн орд газрын жагсаалтад багтсан байгаа бол цаашид 30 гаруй орд газрыг стратегийн  ордын жагсаалтад оруулахаар бэлтгэж байгааг албаныхан мэдээлж байна.

Төрийн эзэмшилд орно гэдэг сонгодог утгаараа хэрэгжвэл бид  баялагтаа эзэн болох учиртай. Гэвч сөрөг үр дагаварууд бас бий.

Дан ганц хөрөнгө оруулагчид биш төрдөө хяналтыг нь байлгах нь хамгийн зөв шийдэл гэж зарим гишүүд үзэж байна.

УИХ-ын гишүүн, Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг:

- Шинэ гарах гэж байгаа гэхээсээ илүүтэйгээр өнөөгийн хуулийг мөрдөж ажиллах үүрэг засгийн газарт байдаг. Стратегийн ач холбогдол бүхий гэдэгт нэгдүгээрт уран байна.

Нөгөө талаас бүс нутаг, улсын эдийн засагт нөлөөтэй өрсөлдөх чадвартай буюу Монгол улсын хувьд юугаараа өрсөлдөх чадвартай түүнийгээ оруулж болох юм. Нүүрс  ч юм уу зэсийн томоохон орд газруудыг хамруулж болно

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Энэ нь тийм хүнд асуудал биш, хэрэглээний зах зээлгүй манай орны хувьд төрийн оролцоо чухал гэж бодож байна.

Иймээс  “Төр сайн менежмент биш” гэж байгаатай санал нийлдэггүй. Хамгийн гол нь эрх зүйн орчин хяналтын систем харилцан тогтолцоог бий болгож өгөх хэрэгтэй.  Яагаад бусад оронд болоод байна вэ.

Жишээ нь Чили, Норвеги улсууд уул уурхайгаа хамгийн сайн ашиглаж байгаа орнуудын тоонд ордог. Эдгээр орнуудын  уул уурхайн салбараа авч яваа гол ордууд нь төрийн эзэмшилд байдаг.