Эрдэс баялгийн салбар нь нийгэм, эдийн засагт томоохон үүрэгтэй
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.06.04

Эрдэс баялгийн салбар нь нийгэм, эдийн засагт томоохон үүрэгтэй

Дэлхийн байгаль орчныг өдрийг Монгол Улсад тэмдэглэж байгаа энэ түүхэн цаг үед Уул уурхайн салбарын өнөөгийн байдал болон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тухай хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа явдалд миний бие туйлын баяртай байна.

Манай энэхүү арга хэмжээнд НҮБ-ын гүйцэтгэх захирал ноён Аким Стийнер өөрийн биеэр оролцон нээлтийг үг хэлж оролцож байгаад нь талархал илэрхийлье.

2006 оноос Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлж эхлэснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд 6 жилийн болон жил бүрийн тайлангийн нэгтгэлд оролцох компани, терийн байгууллагуудын тоо өсөн нэмэгдэж, олборлох үйлдвэрлэлийн орлогыг ил тод байдал сайжирсаар байна.

2012 оны эцсийн дүнгээр манай улсын нийт экспортын орлогод 90 орчим хувийг эрдэс баялгийн салбар эзэлж ,гадаад валютын орлогын ихэнхийг бурдуулжээ.

Эдгээр ажлын үр дүнд манай улсад ил тод байдал эргэлт буцалтгүй, бодит стандарт болох замдаа орж байна.Аж ахуйн нэгжийн хувьд ч, Засгийн газрын хувьд ч нээлттэй, ил тод байдал нь хамгийн сайн засаглал гэдэг нь хэнд ч ойлгомжтой болжээ.

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон үүрэгтэй байна. Тухайлбал, 2012 оны эцсийн дүнгээр манай улсын нийт экспортын орлогод 90 орчим хувийг эрдэс баялгийн салбар эзэлж ,гадаад валютын орлогын ихэнхийг бурдуулжээ.

Бид енеедер Эрдэс баялгийн салбарт дунд, урт хугацаанд баримтлах бодлогыг боловсруулж УИХ- д ерген бариад байна.

Энэ бодлогоор Эрдэс баялагийн салбарт Эрдэс баялагийн салбарыг хөгжүүлэхэд тер засгийн байгууллага нээлттэй, ил тод, хариуцлагатай байх,тер хувийн хэвшлийн харилцан туншлэлийг дэмжих, херенге оруулагч нь компанын сайн засаглалыг хегжуулэх, ил тод,хариуцлагатай байх, хуулийг дээдлэх,харилцан ашигтай байх, энэ салбарт төрөөс өмчийн хэлбэр болон хөрөнгө оруулагчийн талаар ялгаварлахгүй байх, энэ салбар нь хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг.

Ттүүнчлэн эрдэс баялагийн түүхий эдийн зах зээл нь үнийн хэлбэлзэл болон өрсөлдөөн ихтэй, харьцангуй эрсдэл ендертэй зэрэг онцлогтой учир, хууль эрх зүйн орчныг өөрчлөх шийдвэрийг гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд суурилах, улмаар шийдвэрийн төслөөр уг харилцаанд оролцогч талуудын саналыг сонсох, нээлттэй хэлэлцүүлэг явуулах зэрэг зарчмуудыг баримталж ажиллахаар тусгасан байгааг тэмдэглэхэд таатай байна.

Түүнчлэн энэ ондоо багтаан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгааг Та бүхэнд дуулгая.

Дээрх хуулийн төслөөр Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад энэ салбарын харилцаанд оролцогч байгууллагуудын эрх зүйн байдал, чиг үүргийг тодорхойлох, харилцааг бүхэлд нь зохицуулах, санхүүжилт, тайлагнал, хариуцлагатай холбогдсон асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дүрмийн шинэчлэлийг бид бүрэн дэмжихийн хамт гэрээ, тусгай зөвшөөрөл, олборлох уйлдвэрлэл, бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтын ил тод байдлыг олон улсын арга зүйн зааварчилгад дээр үндэслэн 2014 онд туршилтын журмаар хэрэгжүүлэх телевлегеетэй ажиллаж байна.

Эдгээр ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд олон улсын туршлагаас гадна, Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын идэвхитэйтуслалцаа, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй юм.

Бид ОҮИТБС-ын тайлагналыг цахимжуулах ажлыг хэрэгжүүлэхээр бэлтгэл хийж байна. 2012 оны тайлангаа манай олборлолт, хайгуул эрхэлж буй 1500 гаруй компани гаргасан нь чухал арга хэмжээ болсон.

Цаашдаа эдгээр тайлан нэгтгэх, тоймлон боловсруулахад нилээд их зардал гаргахад хүргэж болзошгүй байгаа, учир тайлагналыг цахимжуулах, оновчтой болох арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчдөө, хатагтай, ноёдоо

Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Та бүхэнтэй мэндчилж, хуулийн хэлэлцүүлэгтээ идэвхитэй оролцож, санал бодлоо чөлөөтэй солилцож, хэлэлцүүлгийг үр дүнтэй болгоно илтгэлтэй байна. Хэлэлцүүлгийн үйл ажиллагаандамжилт хүсье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.