2013.03.04

Данийн парламентийн дарга айлчилна

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Данийн Вант улсын Фолькетинг /Парламент/-ийн дарга Могенс Ликкетофт 2013,03,04-нд айлчилна. Данийн парламентийн даргын айлчлал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад харилцаа, Уул уурхайн сайд нартай уулзаж цаг үеийн асуудлаар ярилцах юм байна.

Хүндэт зочин айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахын зэрэгцээ Данийн Вант Улсын Засгийн газрын шугамаар хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол-Данийн нийгэмлэгийн гишүүдтэй уулзах юм байна. Мөн айлчлалын үеэр хэлэлцсэн асуудал болон хоёр улсын хоорондын харилцаа болон айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлын дагуу Ноён Могенс Ликкетофтыг сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.