Нийгмийн хөгжлийн комиссын хуралдаанд үг хэлэв
Нью-Йорк хотноо хуралдаж байгаа "Нийгмийн хөгжлийн комисс"-ын 51 дүгээр чуулганы өнөөдрийн хуралдаанд ОУБГ-ын захирал Н.Тулга "Ядуурлыг бууруулж, ажлын байрыг бий болгох замаар иргэдийг чадавхижуулах" тухай асуудлаар Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үг хэлэв.
Тэрээр Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг 2015 он гэхэд ханган биелүүлэх талаар Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч байгааг тэмдэглээд, МХЗ-уудын хэрэгжилтийн талаарх Үндэсний 4 дүгээр илтгэлд дурдсанаар энэхүү зорилтын хэрэгжилт манай улсад 77.9 хувийн биелэлттэй байгааг мэдээлэв.
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал нь нийгмийн хямрал болон ажлын байрны хомсдолыг дэлхий дахинд бий болгосон юм. Ажлыг байрыг бий болгох чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд, тухайлбал ажилгүй иргэдийн бүртгэлийг сайжруулах, ажлын байрыг бий болгох хууль, эрх зүйн орчинг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн бичил зээл олгох зэрэг бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсэний үр дүнд сүүлийн 2 жилд 73 мянган ажлын байр шинээр бий болж, 2012 онд ажилгүйдлын түвшин 37.4 хувиар буурсаныг тэмдэглэв. Цаашид Монгол Улсын Засгийн газар нийгмийн хөгжлийн болон хүн амын бүлгүүдийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, идэвхи зүтгэлтэй ажиллахаа нотоллоо.