2009.03.02
Ц.Баярсайхан: Өмнөговь аймгийнхан жил бүр 50 мянган төгрөгийн хишиг хүртэнэ
Цагаан сарын өмнөхөн Өмнөговь аймгийн бүх иргэнд 50 мянган төгрөгийн хишиг хүртээжээ. Энэ мөнгө нь УИХ-ын сонгуулийн амлалтуудын нэг боловч “Эх орны хишиг” 1,5 саятай ямар ч холбоогүй юм байна. Энэ талаар тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ц.Баярсайханаас тодрууллаа.
-Өмнөговийнхон сар шинийн баярын өмнө 50 мянган төгрөгийн хишиг хүртсэн гэсэн. Энэ ямар учиртай мөнгө вэ?
-Үүнийг орон нутгийн төрийн өмчит байгууллагуудын ногдол ашгаас өгч байгаа юм. АН УИХ-ын сонгуульд оролцохдоо орон нутгийн иргэдэд зориулсан “Нутгийн хишиг” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хөтөлбөрийнхөө дагуу хишиг хүртээж эхэлж байгаа юм. Түүнээс биш “Эх орны хишиг” 1,5 сая төгрөгтэй ямар ч хамаагүй.-Энэ мөнгийг нэг удаа өгөх үү?
-Цаашид жил бүр олгоно. Гэхдээ заавал цагаан сарын өмнө гэхгүй хэрэгтэй үед нь л олгох юм.-Зөвхөн насанд хүрэгсдэд олгож байгаа юу бүх хүнд үү?
-Өмнөговь аймгийн бүх иргэн энэ хишгийг хүртэнэ. Хүүхдүүд ч гэсэн ялгаагүй. Сая нийт 2,5 тэрбум төгрөгийн хишиг хүртээлээ.-Жил бүр ийм хэмжээний мөнгө өгөөд байх санхүүгийн эх үүсвэр бий юу?
-Эх үүсвэр байгаа. Өмнөговь аймагт Таван толгойн уурхай бий. Энэ уурхай орон нутгийн төсвийн 51 хувийг бүрдүүлдэг. Эндээс иргэн бүрт олгох 50 мянган төгрөгийн эх үүсвэр гарч байгаа.Г.Санчир
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.