Медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийг урамшуулах журмыг шинэчиллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 2 дугаар сарын 2-ны бямба гараг
2013.02.04

Медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийг урамшуулах журмыг шинэчиллээ

Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн болон үндэсний хэмжээний тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам, тэдэнд олгох мөнгөн шагналын хэмжээг шинэчиллээ. Засгийн газар 1997 онд 252 дугаар тогтоол гарган анх удаагаа олимп, дэлхий, тивийн наадам, тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдад төрөөс мөнгөн шагнал олгож эхэлсэн ба 2001, 2005, 2008 онуудад өөрчлөлт оруулж байжээ.

Мөн 2009 онд Засгийн газрын 326 дугаар тогтоолоор “Олимлийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчныг шагнаж урамшуулах журам” баталж, олимпийн бус төрлийн тамирчдыг урамшуулалд хамруулах болсон.

Уг журмаар олимпийн наадамд ордог спортын төрлүүдийн тамирчид, дасгалжуулагчдад нийт мөнгөн шагналын 70 орчим хувь нь хуваарилагдан очих тооцоо байна.

Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын 2009 оны "Мөнгөн шагнал олгох” тухай 326 дугаар тогтоолыг өөрчлөн мөнгөн шагналыг олимпийн төрлийн тамирчдын амжилтыг илүү үнэлэх зарчмаар боловсруулахыг даалгасан. Ингэхдээ Олон улсын олимпийн хорооны "Олимпийн харти", “Спортаккорд" спортын олон улсын байгууллагын дүрэм, журам, олон улсын спортын холбоод, Дэлхийн допингийн эсрэг “Копенгагений тунхаглал” зэрэг бичиг баримтын заалтуудад нийцүүлэх чиглэл өгсөн юм. 

Харин олимпийн бус спортын төрлүүдийн тамирчдын авч байсан мөнгөн шагналын хэмжээг бууруулж, ингэхдээ тухайн тэмцээнд оролцсон орны тооноос хамааран хувилан тооцох зарчмыг баримталжээ.

Журмын гол онцлог бол олимпийн наадмын төрөлд гаргасан тамирчны амжилтыг түлхүү үнэлэн олимп, дэлхий, тивийн тэмцээнд үзүүлэх тэдний амжилтыг дээшлүүлэн дэмжихэд чиглэгдсэн гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан дүгнэж байна.

Медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийг шагнах мөнгөн шагналын хэмжээ

Тэмцээний

Мөнгөн шагналын хэмжээ /сая төг/

(тамирчдын насны ангилал, медалиар)

Ангилал

Зэрэглэл

Насанд хүрэгчид

Залуучууд (оюутан)

Өсвөр үе

Олимп, дэлхий, тивийн спортын их наадмын хөтөлберт орж зохиогдсон спортын төрлуүдийн тэмцээн

Апт

Мөнгө

Хүрэл

Алт

Мөнгө

Хүрэл

Алт

Мөнгө

Хүрэл

Олимпийн наадам

120.0

600

30.0

-

-

-

40.0

20.0

100

Паралимпийн наадам

120.0

60 0

30.0

-

-

-

-

-

-

Дифлимфийн наадам

60.0

30.0

10.0

-

-

-

-

-

-

Универсиад наадам

30.0

15.0

10.0

 

 

 

-

-

-

 Дэлхийн спортын наадам

15.0

8.0

4.0

-

-

-

-

-

-

Азийн наадам

20.0

10.0

7.0

-

-

-

5.0

3.0

2.0

Зүүн азийн наадам

10.0

7.0

5.0

 

 

 

 

 

 

Олимпийн их наадмын төрлийн спортын тэмцээн

Дэлхийн аварга

40.0

25.0

15.0

12,0

7.0

5.0

6.0

4.0

2.0

Дэлхийн цом (их дуулга, гран при тэмцээн)

20 0

10 0

5.0

-

 

-

-

-

 

Тивийн аварга

15 0

8.0

4.0

3.0

2.0

1.0

2.0

1.0

0.5

"Спорт Аккорд” олон улсын спортын холбоонд элссэн төрлийн спортын тэмцээн

Дэлхийн аварга

8.0

4.0

2.0

3.0

2.0

1.0

2.0

1.0

0.5

Дэлхийн цом

3.0

2 0

1.0

-

-

-

-

-

-

Бусад төрөл

Дэлхийн аварга

3.0

2 0

1.0

2.0

1.0

0.5

1.0

0.5

0.3