Мэндчилгээ
2012.01.02

Мэндчилгээ

Улиран одож буй 2011 он Өмнөговьчуудын хувьд түүхт тэгш ойнууд давхацсан онцлог жил байлаа. Мөн манай аймгийн хувьд ойтой холбоотойгоор их бүтээн байгуулалт өрнөсөн сайхан жил байсныг онцлох нь зүйтэй. Ирж буй 2012 он сонгуулийн жил учраас төрд түүхэн шинэ хуудсыг давхар нээх хариуцлагатай түүхт жил тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн жилдээ амжилт бүтээл арвинтай, эрүүл энх байж төрлөөрөө түвшин амгалан байхыг ерөөе.

Олон олон жилийн тэртээгээс он цагийн шаргал хуудас хөвөрч одоо болон ирээдүйд хөтөлсөн орчлонгийн жим бидний өмнө тодрон байна. Бидэнд итгэл хүлээлгэн төр барилцахыг даатгасан төрлөх нутгийн ард түмэнтэйгээ хөгжлийн төлөө хамтдаа алхацгаая.

 

Цагаахан цасаар чимэг нэмсэн Цайлган инээдээр хайр нэмсэн Цагийн аясаар жаргал нэмсэн Цагаан сүүгээр буян нэмсэн Цаглашгүй баян хорвоодоо ирэх жил амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн шинэ оны мэнд хүргэе!

 

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.