Асрамжийн газарт байгаа хүүхдүүдийг амьдрах ухаанд сургах хэрэгтэй байна
Халамж, асрамжийн төвд амьдарч, хүмүүжиж байгаа хүүхдийн тооллого хийж, мэдээллийн санд бүртгэх ажил эхэллээ. Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын даргын 2013 оны а-04 тоот тушаал ёсоор халамж, асрамжийн төвд амьдарч, хүмүүжиж байгаа хүүхдийг бүртгэх, тоолох ажиллагаа явагдаж эхэллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт халамж, асрамжийн үйлчилгээ эрхэлдэг 36 төвд 0-18 хүртэлх насны 934 хүүхэд тоолуулж, мэдээллийн санд бүртгэгдлээ. Тэдний 52,7 хувь нь эрэгтэй хүүхэд байна.
Энэхүү үйл ажиллагаа цаашид аймаг, орон нутагт үргэлжилнэ.
Хүүхдүүдийг тоолж бүртгэхдээ төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, сурагчийн хувийн хэрэг зэрэг бичиг баримттай нь тулгаж, фото зургаар нь баримтжуулж, эцэг эх гэр бүлийн харъяалал хаягийг тогтоон хүүхдийн хувийн мэдээллийн санг нууцын зэрэглэлтэйгээр бүрдүүлж байна.
Тооллого, бүртгэлийн явцад бүртгэлтэй боловч хүүхэд нь байхгүй болон хүүхдийн бичиг баримт нь дутуу байгаа зэрэг зөрчлүүд гарч байна.
Хүүхдийн хувийн мэдээллийн сан бий болсноор, нотолгоонд тулгуурлан, хүүхдийн хүссэн халуун дулаан гэр бүл ба гэр бүлтэй дүйцэх шинэ үйлчилгээний хүрээ, хэрэгцээг тодорхойлно.
Үүний зэрэгцээ өнөөгийн нөхцөлд мардөж байгаа хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих стандартын хэрэгжилтийн үр дүнг үнэлж, шинэчлэн өөрчлөх саналыг дэвшүүлнэ.