УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2012.12.31
О.Баасанхүү: Бүх баярын дотроос хамгийн агуу нь “үр хүүхэдтэй болох”
-Танд ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе.
-Удахгүй гарах гэж шинэ оны мэндийг нийт ард түмэндээ хүргэе. Энэ баяр бол үнэхээр утга учиртай баяр. Шинэ ондоо бүх зүйлийг гэгээлэг сайхнаар л харах хэрэгтэй. Аливаа оны эхлэл бол тухайн оны төгсгөлийг тодорхойлдог.
-2012 оны таны хувьд ямаршуухан жил байсан бэ. Эргээд нэг дүгнээд яривал?
Миний хувьд их онцлог жил байлаа. Би хөөрхөн охинтой болсон. Ер нь бүх баяруудын дотроос хамгийн агуу баяр бол үр хүүхэдтэй байх гэж би боддог. 2012 онд бол нэгэнт хууль тогтоох бодлого барьж байгаа хүний хувьд гэр бүлийн чиглэлээр тодорхой хуулиудыг санаачилж, сайжруулах тал дээр ажиллах гэж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр монголд гэр бүлийн үнэ цэнэ алдагдаад байна.