Ерөнхийлөгч, Н.Энхбаяр даргыг цагаатгах хэрэгтэй
МАХН-ын нийслэлийн намын хорооны дарга Г.Бямбасүрэнгээс цөөн зүйлийг тодрууллаа.
-Дээд шүүхээс Н.Энхбаяр даргын хэргийг хөнгөвчилж 2,6 жилийн ял оноосон. Үүнийг эсэргүүцэн Шударга ёс эвсэл дээд шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан. Энэ асуудлыг явц нь ямар байгаа вэ?
Хэлмэгдүүлэлтийн эсрэг хуулийн дагуу хийх эцсийн шат бол ерөнхий шүүгчид хандаж, шүүгчдийн зөвлөлийг хуралдуулах явдал юм.
Манай хуульчдийн баг асуудлаа ерөнхий шүүгчид тавиагүй байгаа. Удахгүй тавих байх. Үүнийг ерөнхий шүүгч хүлээж аваад зөвлөлөөрөө хуралдаж шийдэх байх.
-Хүлээж авахгүй бол яах вэ?
Манай намын даргад холбогдуулсан дөрвөн хэргийг нь хоёрыг хэрэгсэхгүй болгосон. Одоо үлдчихээд байгаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины асуудал нь ч манай даргад хамааралгүй. Энэ хэргүүд яг үнэндээ нийслэлийн өмч хувьчлалын газрын шийдэх асуудал.
Түүнээс биш Н.Энхбаяр даргад ямар ч хамаагүй. Хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон нь МАХН-ын даргыг хилсээр, улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байгаа нь үнэн юм байна нотлон харуулсан гэж бодож байгаа. Одоо манай ерөнхийлөгч энэ бүхнийг харж, ойлгож, ухамсарлаж байгаа бол цагаатгах хэрэгтэй.