Өмнөговийн иргэн бүрт 200 мянган төгрөг олгоно
2012.01.10

Өмнөговийн иргэн бүрт 200 мянган төгрөг олгоно

Өмнөговь аймгийн иргэн бүр дэлхийд томоохонд тооцогдох байгалийн баялгаасаа нутгийн хишиг болгон 500 мянган төгрөг bayarsaikhan_001хүртэхээр болсон. Тус аймгийн Ардчилсан намаас боловсруулсан "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил иргэн бүр 100 мянган төгрөг авчээ. Харин энэ удаа нэгдүгээр сард багтааж иргэн бүрт 200 мянган төгрөг олгох гэж байна. Үүнд зориулан орон нутгийн төсвийн хөрөнгөөс 10 тэрбум төгрөгийг арилжааны банкинд байршуулаад байгаа ажээ. Гэхдээ нутгийн иргэдийн дунд шилжилт, хөдөлгөөн их байгаа учраас тус аймгийн харьяат, байнгын оршин суугч, "Нутгийн хишиг" хүртэх иргэдийн нэрсийг эцсийн байдлаар гаргахаар Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна. Хөтөлбөрт хамрагдах иргэдийг бүртгэж дууссаны дараа уг мөнгийг олгож эхлэхээр төлөвлөжээ. "Нутгийн хишиг" болох 500 мянган төгрөгийн үлдсэн хэсгийг энэ ондоо багтаан олгож дуусна.

Эх сурвалж: Үндэсний шуудан М.Мөрөн

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.