2009.07.02

Наадмаар тэмээ уралдуулах хуультай болохыг хүслээ

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг Өмнөговьчууд гурав дахь удаагаа сонгож, итгэл хүлээлгэсэн юм. Өмнийн цэнхэр говийг элсэн манхан, тэмээ хоёргүйгээр төсөөлшгүй. Говийнхон хурдан тэмээдээ уралдуулж наадах дуртай хүмүүс. Ц.Баярсайхан гишүүнийг тойрогтоо ажиллах үеэр сонгогчид нь наадмаар тэмээ уралдуулах хууль баталж өгөхийг хүсчээ. Тэмээний уралдаан наадмын хөтөлбөрт орчихвол хурдан тэмээнийн нэр хүнд өсч, улс даяар алдраа дуурсгах хурдан тэмээтэй болох боломжтой. Тэмээ мориноос гурав дахин бага хурдалдаг ч наадмын хөтөлбөрт орж яагаад болохгүй гэж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.