2009.07.30

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд ачааны хүндийг үүрчээ

"Оюутолгой" ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, Санхүү эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хурээнд банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах тухай баримт бичиг хийгээд атомын эрчим хүчийг ашиглах, цөмийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах цогц бодлогын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх болон хянан шалгах үйл ажиллагааны чиглэлээр зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцсанаараа Эдийн засгийн байнгын хорооны гишүүд хаврын чуулганы гол ачааг үүрсэн байж магадгүй. Гишүүд ч үүнтэй санал нийлдэг билээ. Чуулганы хугацаанд түр Байнгын хороо нийтдээ 24 удаа, хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр байгуулагдсан арваад Ажлын хэсэг 50 шахам удаа хуралдахдаа ойролцоогоор 100 гаруй цаг зарцууллаа гэж Эдийн засгийн байнгын хорооны Ажлын албанаас гаргасан мэдээлэлд дурдсан байна. Тус байнгын хороогоор хэлэлцсэн 24 хууль, бусад шийдвэрийн 86 хувийг хаврын чуулганаар баталжээ. Байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг "Оюутолгойн" гэрээний асуудлаар 20 шахам удаа, Байнгын хороо тав, нэгдсэн хуралдаан гурван удаа тус тус хийсэн байна.Хаврын чуулганы завсарлагаанаар тус Байнгын хорооны гишүүд, Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, 2009 оны төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт болон Жижиг, дунд үйлдвэрийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, "Тавантолгой" зэрэг ордыг ашиглах бэлтгэл ажлын явц байдалтай танилцах юм байна.
Э.Төр
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.