2008.02.03
Засгийн газар 100 гэсэн итгэлцүүрийг авч хэрэглэх боллоо
Нийгмийн хамгааллын салбар, тэр дундаа хүүхэд, хөгшчүүлд чиглэсэн арга хэмжээг Засгийн газраас ойрын үед авч хэрэгжүүлээд байгаа билээ. Үүнд тэтгэврийн зөрүүг арилгах, нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүд орж байна. Энэ талаар НХХ-ийн сайд Ц.Баярсайхан өчигдөр мэдээлэл хийв. Засгийн Засгийн газар тэтгэврийн зөрүүг ойртуулах талаар 1999 онд шийдвэр гаргаж тэтгэврийг шинэчлэн Тогтоохдоо тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцож анх итгэлцүүрийг авч хэрэгжүүлсэн. Гэвч 2000 оны үнийн өсөлтөөс хоцрох болсон. Иймд 2000-2004 онд Засгийн газраас тэтгэврийн доод хэмжээг хоёр дахин нэмсэн. Гэлээ ч 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгогчдын авдаг тэтгэврээс доогуур байгаа юм . Үүнийг арилгах зорилгоор одоогийн Засгийн газар 100 гэсэн итгэлцүүрийг авч хэрэгжүүлж байна хэмээн ярилаа.
-Итгэлцүүр гэж яг юуг хэлээд байна. Тодорхой тайлбар хэлнэ үү?
-1990 оноос өмнөх үеийн дундаж цалин 400 төгрөгөөс 1200 хүртэл байсан. Тухайн үед 400 төгрөгийн цалин авч, улсад 25 жил ажиллаж, нийгмийн даатгалын хураамжаа төлж ирсэн иргэн 100 гэсэн итгэлцүүрийг авч хэрэглэснээр 21000 төгрөгийн тэтгэвэр авах юм. Энэ нь цаашаа ажилласан жилээрээ нэмэгдээд явна. Энэ онд итгэлцүүрийг шинэчлэн тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтдээ таван тэрбум 400 сая орчим төгрөг шаардагдах ба нийт 74.5 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр шинэчлэх тогтоогдож, ойролцоогоор 19.5 хувиар нэмэгдэж байгаа.-Одоо тэтгэврийн доод хэмжээ хэд орчим төгрөг байгаа вэ?
Одоо нийгмийн даатгалаа төлөөд улсад 20-иос доошгүй жил ажилласан иргэн 32000-ыг авч байгаа. Харин түүнээс өмнө болон ямар нэгэн байдлаар 20-иод жил ажиллаагүй иргэн 20000 төгрөг авч байгаа. Тэтгэвэр гэдэг чинь үндсэндээ улсад тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөөд, түүнийгээ эргүүлэн авах процесс шүү дээ.Б.ЧИН
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.