Ардчилсан нам гэрээний заалтаа биелүүлээгүй учир засгаас гарна гэв
МАХН-ын Нийслэл буюу намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн
2012.12.04

Ардчилсан нам гэрээний заалтаа биелүүлээгүй учир засгаас гарна гэв

МАХН-ын төв байранд намын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Өчигдөр орой намын Гүйцэтгэх товчооны яаралтай хурал болсон Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүддээ Засгийн газраас гар гэсэн даалгаврыг өгчээ.

Засгийн газрын бүрэлдэхүүнд МАХН-аас гурван сайд, дөрвөн дэд сайд байдаг. Харин МҮАН-аас нэг дэд сайд байдаг ажээ. Засгаас гарах шийдвэр нь зөвхөн МАХН-ы гишүүдтэй холбоотой гэдгийг хэлж байлаа. МҮАН-д хамааралгүй гэсэн.

Одоогийн байдлаар гүйцэтгэх товчооны шийдвэрийг Н.Энхбаяр даргад мэдээлсэн

Ийнхүү арай ядан байгуулагдсан шинэчлэлийн засгийн газар тогтворгүй болж байгаа нь ямар үр дагаврыг авчрах бол. Хэрвээ намын дарга Н.Энхбаярт дээд шүүхээс ял оноовол засгийн газар тэнцвэр алдаж улс төрд тогтворгүй байдал үүсэх нь.

МАХН-ын Нийслэл буюу намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэнгийн тайлбарлаж байгаагаар тус нам эвслийн газарт орж ажиллахдаа Ардчилсан намын хүсэлтээр оржээ. Ийнхүү орохдоо ч гэрээ байгуулсан аж. Тус гэрээнд Н.Энхбаяр даргатай холбоотойгоор улс төрийн хэлмэгдүүлэлтийг гаргахгүй байх, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох гэсэн тодорхой зорилгыг тусгасан байжээ. Гэтэл өнөөдөр гэрээний заалт хэрэгжихгүй байгаа учир ийнхүү засгаас гарах нь зүйтэй гэж санал нэгдсэн байна.

Одоогийн байдлаар гүйцэтгэх товчооны шийдвэрийг Н.Энхбаяр даргад мэдээлсэн бөгөөд үдээс хойш Г.Бямбасүрэн өөрийн биеэр очиж байдлыг танилцуулах ажээ.