2008.05.25

Итгэлийн мөнгийг хүүхдийн тоо харгалзахгүй олгох боллоо

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөтөлбөрт "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ зорилтын хүрээнд амьжиргааны доод төвшнөөс доогуур орлоготой, 0-18 нас хүртэлх насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн хүүхэд бүрт сар тутам тэтгэмж олгох ажлыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ оны тавдугаар сарын нэгний байдлаар нийт 339.8 мянган хүүхэд тэтгэмжид хамрагдаж, 3.9 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. Гэвч 18 хүртэл насны нэгээс хоёр хүүхэдтэй, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой айл өрхийг дээрх тэтгэмжид хамруулахыг олон нийт хүлээсээр байгаа билээ. Энэ байдлыг харгалзан амьжиргааны доод төвшнөөс доогуур орлоготой өрхийн 0-18 насны хүүхэд бүрт, хүүхдийн тоо харгалзах гүйгээр тэтгэмжийн мөнгө өгч эхлэх тухай УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу НХХЯ-наас Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Энэхүү хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах, хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдийн тоог харгалзалгүйгээр хүүхэд бүрт сар тутамд 3ООО төгрөг олгох юм. 2005 оны зургадугаар сарын нэгнээс эхлэн мөнгөн тэтгэмжийг олговол улсын хэмжээнд нийт 600 мянга орчим хүүхэд хамрагдах юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.