2008.05.25

Төрийн албан хаагчдын цалинг 7.5 хувиар нэмнэ

Төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчилсэн Засгийн газрын тогтоол өчигдөр гарлаа.Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд төрийн албан хаагчдын цалин хөлсийг хэрэглээний үнийн индекс, амьжиргааны төвшин, эдийн засгийн өсөлтийг харгал-зан 7.5-аас доошгүй хувиар нэмэгдүүл эх зорилт дэвшүүлсэн. Мөн МҮЭХ-ноос энэ онд цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг Засгийн газар болон холбогдох яамдад удаа дараа илэрхийлж байсан юм. Иймд улсын төсөвт тусгагдсан хөрөнгийн хэмжээг харгалзан төрийн албан хаагчдын цалинг 2005 оны долдугаар сарын 1-нээс эхлэн 7.5 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийн одоогийн харьцааг алдагдуулахгүй байх, төрийн албан хаагчдад ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшлын хэмжээг 7.5 хувиар нэмэгдүүлэхээр тогтоолд дурьджээ. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан ажил үүрэг гүйцэтгэдэг, үр дүнгийн гэрээ байгуулдаггүй төрийн албан хаагчийн хувьд тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан цалингийн сүлжээг 1.16 гэсэн итгэлцүүрээр өсгөхөөр болсон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.