2008.05.25

Ахмад дайчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны болон 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 60 жилийн ой зэрэг тэмдэглэлт үйл явдлуудын түүхэн үеийг тохиолдуулан улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан, одоо амьд сэрүүн байгаа ахмаддайчдад төр, засгаас буцалтгүй тусламж олгох нь зүйтэй хэмээн үзжээ.

Тэдний байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлэн, амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 1945 оны чөлөөлөх дайнд болон улсын баруун хил дээр 1940-48 онд болсон зэвогт тулгарлалтад оролцсон амьд орүүн байгаа ахмад дайчинд 200 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор Засгийн газраас тогтоол гаргав. Одоо манай улсад 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон 2325 ахмад дайчин, баруун хил дээр болсон зэвогт тулгарлалтад оролцсон 448 ахмад дайчин нийт 2813 хүн амьд орүүн байгаа аж. Тэдэнд зориулан 562.6 сая төгрөгийг нийгмийн халамжийн сангаас гаргах юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.