Хуулийн төсөл өргөн барив
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан "Соёлын биет бус өвийг хамгаалах тухай" конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцанд өчигдөр өргөн барив. Нийгэм доторх соёлын биет бус өвийн талаарх хандлагыг өөрчлөх, үндэсний болон олон улсын түвшинд соёлын өвийн талаарх мэдээллийг нэмэгдүүлэх, ач холбогдлыг нь харилцан хүлээн зөвшөөрөх, үндэстэн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ конвенцийн ач холбогдол оршиж байгаа ажээ. Монгол Улс энэ конвенцид нэгдэн орсноор үндэсний уламжлалт зан заншил, язгуур урлаг, соёлын өвөө хүн төрөлхтний соёлын өвийн бүртгэлд бүртгүүлэх, соёлын биет бус өвийг үндэснийхээ хэмжээнд төдийгүй олон улсын төвшинд хамгаалах нөхцөл, бололцоог баталгаажуулах юм байна гэж УИХ-ын эвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.