2012.03.14
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь нар “Нийгмийн даатгалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулан 35-55 хүртэлх насны эмэгтэй, 45-60 хүртэлх насны эрэгтэй ажилгүй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж байх хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив.
Судалгаанаас үзэхэд дээрх насны хүмүүс ажилгүйдэлд өртөх нь их байгаа бөгөөд ажил олгогчид эдгээр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулах сонирхол багатай байдаг байна.УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуулийн төслийг хүлээн авч ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс олон арга хэмжээ авч байгаа бөгөөд залуучуудыг дэмжихэд зориулан мэргэжил олгох сургалтад хамруулах, МСҮТ-үүдэд тэтгэлэгтэйгээр суралцуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн шугмаар тодорхой хөнгөлөлт үйлчилгээ үзүүлж байгаа талаар дурьдлаа.Өнөөдөр Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч долоон зуу гаруй мянган иргэн байдаг. Нийгмийн даатгалын санд нэг жилд нийтдээ таван зуу гаруй мянган тэрбум төгрөгийн орлого хуримтлагддагаас хоёр зуун жар гаруй тэрбумыг нь ажил олгогчид төлдөг байна.
Нийт шимтгэл төлөгчдийн гуч орчим хувь нь дээрх насны буюу 35-аас дээш насны эмэгтэй, 45-аас дээш насны эрэгтэй байдаг байна.Хуулийн төсөл санаачлагчид дээр дурьдсан зохицуулалттай уялдуулан хөдөлмөрийн харилцаанд оролцох иргэнийг насны бүлгээр ялгаварлан гадуурхахыг хориглох, ийм үйлдэл гаргасан тохиолдолд Захиргааны хариуцлага хүлээлгэж байхаар Хөдөлмөрийн хуульд холбогдох өөрчлөлт оруулах төслийг мөн санаачилсан байна. Хуулийн төслийг өргөн барьсан гишүүд энэхүү зохицуулалтыг 2013 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн мөрдөх нь зүйтэй гэж үзэж байна хэмээн УИХ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дүрсийг татах линк

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.