”Баянмонгол компанийн тухай” хуулийн төсөлд санал авна
УИХ-ын гишүүн Л.Болд
2012.05.15

”Баянмонгол компанийн тухай” хуулийн төсөлд санал авна

УИХ-ын гишүүн Л.Болд “Баянмонгол компанийн тухай” хуулийн төсөл санаачлан боловсруулж Засгийн газрын санал авахаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлсэн тухай өнгөрсөн баасан гаригийн дугаартаа АЭ мэдээлсэн билээ. Л.Болд Эрдэнийн хувь (Баянмонгол корпораци)-ийн тухай ойролцоо агуулгатай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт 2009 оны 6 дугаар сарын 13-нд УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлж байсан юм.

Хууль санаачлагч хуулийн шинэ төсөлдөө стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, хувьцааны ногдол ашгийг иргэддээ тэгш хуваарилах зорилго бүхий үндэсний Баянмонгол компани байгуулахаар санал болгожээ.Байгалийн баялгийн шударга хуваарилалтыг бий болгоход чиглэсэн энэ хуулийн төсөлд уншигчдын санал авах зорилгоор олон нийтэд хуулийн төслийг бүрэн эхээр нь толилуулж байна.“Баянмонгол компанийн тухай” хуулийн төсөлд bayanmongolcompany@gmail.com хаягаар саналаа ирүүлэхийг уншигчдаасаа хүсье.

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны … дугаар сарын …-ны өдөр                                                              Улаанбаатар хот
БАЯНМОНГОЛ КОМПАНИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.bХуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд тэгш хуваарилах Баянмонгол хувьцаат компанийг үүсгэн байгуулах, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон иргэн бүрд ногдол ашиг хуваарилахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Баянмонгол компанийн тухай хууль тогтоомж
2.1.Баянмонгол компанийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Иргэний хууль 2, Ашигт малтмалын тухай 3, Компанийн тухай 4, Үнэт цаасны зах зээлийн тухай 5, Хүний хөгжил сангийн тухай хууль 6, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааны ногдол ашиг хуваарилахтай холбогдсон харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулна.
3.2.“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-т заасан, мөн хуулийн 8.1.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлаас тогтоосон ордыг ойлгоно.

1 Монгол Улсын Үндсэн хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
2 Иргэний хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
3 Ашигт малтмалын тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
4 Компанийн тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2011 оны 42 дугаарт нийтлэгдсэн.
5 Үнэт цаасны зах зээлийн тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 48 дугаарт нийтлэгдсэн.
6 Хүний хөгжил сангийн тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2009 оны 45 дугаарт нийтлэгдсэн.

3.3.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувийг түшиглэн зах зээлд үнэт цаас гаргах шийдвэртэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.4.Энэ хуульд тусгайлан зохицуулаагүй харилцаанд Компанийн тухай хуулийн холбогдох журмыг баримтална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАЯНМОНГОЛ ХУВЬЦААТ КОМПАНИ, ТҮҮНИЙҮЙЛ АЖИЛЛАГАА, БАРИМТЛАХ ЗАРЧИМ
4 дүгээр зүйл. Баянмонгол хувьцаат компани


4.1.Баянмонгол хувьцаат компани /цаашид “Хувьцаат компани” гэх/ нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийн ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд тэгш хуваарилах ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд мөн.
4.2.Хувьцаат компанийг зөвхөн хуулиар өөрчлөн байгуулж /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, үйл ажиллагааны чиглэл, зарчмыг өөрчилж болно.
5 дугаар зүйл. Хувьцаат компанийн үйл ажиллагаа
5.1.Хувьцаат компани нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
5.1.1.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгийг хуваарилахтай холбогдсон үйл ажиллагаа;
5.1.2.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувийг түшиглэн зах зээлд үнэт цаас гаргах шийдвэр гаргахтай холбогдсон үйл ажиллагаа;
5.1.3.хуульд заасан бусад үйл ажиллагаа.

6 дугаар зүйл. Хувьцаат компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

6.1.Хувьцаат компанийн үйл ажиллагаанд дараах үндсэн зарчмыг баримтална:
6.1.1.үйл ажиллагаагаа тогтвортой явуулах;
6.1.2.хараат бус байх;
6.1.3.ашигтай ажиллах;
6.1.4.ил тод байх;
6.1.5.хариуцлагатай байх.
6.2.Хувьцаат компани нь энэ хуулийн 6.1.1-д заасан зарчмыг дор дурдсан үндсэн арга замаар хангана:
6.2.1.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг тогтоосон шийдвэрийг өөрчлөх тухай Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;
6.2.2.Монголбанктай зөвшилцөн төрөөс баримтлах мөнгөний бодлогод нийцүүлэн ногдол ашиг хуваарилах.
6.3.Хувьцаат компани нь энэ хуулийн 6.1.2-т заасан зарчмыг дор дурдсан үндсэн арга замаар хангана:
6.3.1.Засгийн газар Хувьцаат компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх;
6.3.2.Хувьцаат компани өөрийн хөрөнгөө Засгийн газраас хараат бусаар захиран зарцуулах;
6.3.3.улс төрийн аливаа нам, хөдөлгөөн болон нийгмийн бусад бүлэглэл Хувьцаат компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх,
6.3.4.Хувьцаат компанийн удирдлага улс төрийн аливаа нэг нам, хөдөлгөөн болон нийгмийн бусад бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргахгүй байх;
6.3.5.Хувьцаат компанийн удирдлага, түүний гишүүн Хувьцаат компанийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар аливаа этгээдээс хараат бус, бие даан шийдвэр гаргах.
6.4.Хувьцаат компани нь энэ хуулийн 6.1.3-т заасан зарчмыг дор дурдсан үндсэн арга замаар хангана:
6.4.1.энэ хуулийн 5.1-д заасан үйл ажиллагааг ашиг олох зорилгоор явуулах;
6.4.2.Хувьцаат компанийн хөрөнгийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг тухай бүр авч байх.
6.5.Хувьцаат компани нь энэ хуулийн
6.1.4-т заасан зарчмыг дор дурдсан үндсэн арга замаар хангана:
6.5.1.Хувьцаат компанийн удирдлагын гаргасан шийдвэр нийтэд нээлттэй байх;
6.5.2.Хувьцаат компанийн удирдлагатай холбогдох мэдээлэл нийтэд нээлттэй байх;
6.5.3.Хувьцаат компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээллийг хагас жил тутамд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд тогтмол мэдээлэх;
6.5.4.Хувьцаат компанийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, Хувьцаат компанийн удирдлагын шийдвэр болон бусад баримт бичигтэй танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах бололцоог хувьцаа эзэмшигчдэд олгох;
6.5.5.хувьцаа эзэмшигчийг үнэн зөв мэдээллээр хангах.
6.6.Хувьцаат компани нь энэ хуулийн 6.1.5-д заасан зарчмыг дор дурдсан үндсэн арга замаар хангана:
6.6.1.Хувьцаат компанийн удирдлагын гаргасан шийдвэр хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчихгүй байх.
6.7.Хувьцаат компани энэ хуулийн 6.1-д заасан үндсэн зарчмаас гадна иргэний хяналтыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хувьцаа эзэмшигчийн тэгш эрхийг хангах, ногдол ашгийг шударгаар хуваарилах зарчмыг баримтална.

ГУРАВДУГААР БҮЛЭГХУВЬЦААТ КОМПАНИЙН ХӨРӨНГӨ, ХУВЬЦАА
7 дугаар зүйл. Хувьцаат компанийн хөрөнгө


7.1.Хувьцаат компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
7.1.1.улсын төсвөөс хуваарилсан Хувьцаат компанийн өөрийн хөрөнгө;
7.1.2.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, түүний ногдол ашиг;
7.1.3.хуульд заасан бусад эх үүсвэр.
7.2.Хувьцаат компанийн өөрийн хөрөнгийн доод хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.
7.3.Хувьцаат компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн нийт дүнгээс өр төлбөрийг хасаж үлдсэн хэсгийг Хувьцаат компанийн өөрийн хөрөнгө буюу хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө гэнэ.
7.4.Хувьцаат компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг хэрэгцээ, шаардлагыг үндэслэн нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар болон Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн Улсын Их Хурал тухай бүр шийдвэрлэнэ.
8 дугаар зүйл. Хувьцаат компанийн хувьцаа
8.1.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг зөвхөн Монгол Улсын иргэн эзэмших эрхтэй.
8.2.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцаа нь Монгол Улсын иргэн бүрийн хөрөнгийг баталгаажуулсан, ногдол ашиг авах эрхийг гэрчилсэн нэрийн үнэт цаас болно.
8.3.Шинээр төрсөн Монгол Улсын иргэнд нэмж хувьцаа гарган эзэмшүүлэх бөгөөд хувьцаа эзэмшигч нас барсан тохиолдолд түүний хувьцаа хүчингүй болно.
8.4.Энэ хуулийн 8.1-д заасан хувьцааг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин суугч, улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ.
8.5.Энэ хуулийн 8.1-д заасан хувьцааг худалдах, арилжих, өв залгамжлуулахыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГНОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ 9 дүгээр зүйл. Хувьцаа эзэмшигчдийн бүртгэл

9.1.Энэ хуулийн 8.4-т заасан Монгол Улсын иргэн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хувьцааны гэрчилгээг гардан авснаар хувьцаа эзэмшигч болно.
9.2.Энэ хуулийн 19.1-д заасан Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй холбогдсон журмыг Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
9.3.Хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн бүртгэлийг зургаан сар тутамд шинэчилж, тооцоо, судалгааг нийтэд тоймлон мэдээлнэ.
9.4.Энэ хуулийн 8.4-т заасан Монгол Улсын иргэн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд бүртгүүлэхдээ дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ: 9.4.1.иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
9.4.2.хүүхдийн төрсний гэрчилгээ болон эцэг, эх /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
9.4.3.тухайн баг, хороонд оршин суугааг нотолсон баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
9.4.4.Гэр бүлийн тухай7 хуулийн 66, 67 дугаар зүйлд заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт.
9.5.Хүүхэд асран хүмүүжүүлэх улсын байгууллага болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг асрамжийн байгууллагад хүмүүжиж байгаа бүтэн өнчин, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тогтоогдоогүй хүүхдийг тухайн байгууллагын тодорхойлолтоор хувьцаа эзэмшигчийн бүртгэлд бүртгэнэ.
9.6.Харьяатын тухай
8 хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж хоёрдмол харьяалалтай болсон иргэнийг хувьцаа эзэмшигчийн бүртгэлд бүртгэхгүй.

10 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчийн эрх
10.1.Энэ хуулийн 9.1-д заасан хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ:
10.1.1.энэ хуулийн 8.1-д заасан хувьцааны ногдол ашиг авах;
10.1.2.энэ хуулийн 14.1-д заасан Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөрөө уламжлан Хувьцаат компанийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар саналаа илэрхийлэх;
10.1.3.Хувьцаат компанийн үйл ажиллагаатай холбогдох энэ хууль болон Хувьцаат компанийн дүрмээр зөвшөөрөгдсөн мэдээлэлтэй чөлөөтэй танилцах.

11 дүгээр зүйл. Ногдол ашиг хуваарилах

11.1.Энэ хуулийн 9.1-д заасан хувьцаа эзэмшигчид хувьцааны ногдол ашгийг ижил хэмжээгээр, бэлэн мөнгөний хэлбэрээр олгоно.
11.2.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал ногдол ашиг хуваарилахтай холбогдсон шийдвэрийг гаргана.
7 Гэр бүлийн тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
8 Харьяатын тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 10, 11 дугаарт нийтлэгдсэн.
11.3.Энэ хуулийн 20.1.3-т заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөл стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрийн жагсаалтыг гаргаж, бүртгэлийн өдөр болон ногдол ашиг хуваарилах өдрийн талаарх саналын хамт Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулна.
11.4.Төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашгийг хувьцаа эзэмшигч бүрийн нэр дээр ногдол ашиг хуваарилах зорилгоор нээсэн нэрийн дансаар дамжуулан хуваарилна.
11.5.Төлөөлөн удирдах зөвлөл дараах хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилахгүй:
11.5.1.ногдол ашиг хуваарилах хугацаанд эрүүгийн ял эдэлж байгаа;
11.5.2.ногдол ашиг хуваарилах жилийн зургаагаас доошгүй сарын хугацаанд гадаад улсад байгаа.
11.6.Энэ хуулийн 11.5.2-т заасан хязгаарлалт нь гадаад улсад их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуульд суралцагч, дипломат албаны ажилтан, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн албан хаагч болон шинээр төрсөн хүүхдэд хамаарахгүй.
11.7.Хувьцаат компани дор дурдсанаас бусад тохиолдолд ногдол ашиг хуваарилна:
11.7.1.ногдол ашиг олгосны дараа Хувьцаат компани хэвийн үйл ажиллагаа явуулах санхүү, төлбөрийн чадваргүй болох; 11.7.2.ногдол ашиг олгосны дараа Хувьцаат компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн 7.3-т заасан хэмжээнээс бага байх.
11.8.Хувьцаат компани нь ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрт заасан хугацаанд ногдол ашгийг хуваарилах үүрэгтэй.
11.9.Энэ хуулийн 11.8-д заасан хугацаанд ногдол ашгаа хуваарилаагүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлээр Хувьцаат компани нь алданги төлөх бөгөөд үүнээс Хувьцаат компанид учирсан хохирлыг Хувьцаат компанийн Гүйцэтгэх удирдлага хариуцна.

ТАВДУГААР БҮЛЭГЗАХ ЗЭЭЛД ҮНЭТ ЦААС ГАРГАХ 12 дугаар зүйл. Зах зээлд үнэт цаас гаргах шийдвэр гаргах
12.1.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувийг түшиглэн зах зээлд үнэт цаас гаргах шийдвэрийг зөвхөн энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана.
12.2.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж байгаа төрийн эзэмшлийн хувьд түшиглэн зах зээлд үнэт цаас гаргах саналаа холбогдох төсөл, судалгаа, баримт материалын хамт Төлөөлөн удирдах зөвлөлд оруулна.
12.3.Төлөөлөн удирдах зөвлөл энэ хуулийн 12.2-т заасан саналыг Дотоод хяналтын зөвлөлөөр нягтлан шалгуулж, өөрийн санал, дүгнэлтийг зургаан сарын дотор Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГХУВЬЦААТ КОМПАНИЙН УДИРДЛАГА,ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 13 дугаар зүйл. Хувьцаат компанийн удирдлага

13.1.Хувьцаат компанийн удирдлага нь Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага гэсэн бүтэцтэй байна.

14 дүгээр зүйл. Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал
14.1.Хувьцаат компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал байна.
14.2.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймаг бүрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгогдсон тус бүр хоёр төлөөлөгчөөс, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгогдсон дөрвөн төлөөлөгчөөс бүрдэнэ.
14.3.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь хоёр жил байна.
14.4.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд уг төлөөлөгчийг Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүнээр сонгосон тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд дахин Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүнд нэр дэвшүүлэхгүй.
14.5.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор Монгол Улсын Ерөнхий сайд товлон зарлан хуралдуулах бөгөөд уг анхдугаар хуралдааны бэлтгэл ажил болон уг хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг Монгол Улсын Засгийн газар хариуцна.
14.6.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд даргалж нээж үг хэлэх бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож дуустал Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь хуралдааныг даргалан зохион байгуулна.
14.7.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийг томилох, Хувьцаат компанийн дүрмийг батлах болон бусад зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

15 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
15.1.Дараах асуудлыг зөвхөн Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:
15.1.1.Хувьцаат компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах; 15.1.2.Хувьцаат компанийн стратегийг тодорхойлох, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах;
15.1.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн санал болгосноор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааны жилд иргэн бүрд хуваарилах ногдол ашгийн хэмжээг тогтоох, шийдвэр гаргах;
15.1.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн санал болгосноор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувийг түшиглэн зах зээлд үнэт цаас гаргах шийдвэр гаргах;
15.1.5.энэ хуулийн 15.1.3, 15.1.4-т заасан асуудалтай холбогдсон дүрэм, журам батлах;
15.1.6.энэ хуулийн 9.1-д заасан хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй холбогдсон журам батлах;
15.1.7.Хувьцаат компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
15.1.8.Хувьцаат компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
15.1.9.Хувьцаат компанийн дотоод Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх;
15.1.10.Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал;
15.1.11.энэ хууль болон Хувьцаат компанийн дүрмээр тогтоосон Хувьцаат компанийн үйл ажиллагаатай холбогдсон бусад асуудал.

16 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын ирц, түүнтэй холбогдох бусад асуудал

16.1.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал нь ээлжит болон ээлжит бус байх бөгөөд ээлжит хурал нь хагас жил тутамд нэг удаа Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоосон хугацаанд хуралдана.

16.2.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хурлыг Төлөөлөн удирдах зөвлөл өөрийн санаачилгаар, эсхүл Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгийн саналаар зарлан хуралдуулна.
16.3.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл гаргах бөгөөд уг хурлаар өөр асуудал хэлэлцэхийг хориглоно.
16.4.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдийн дийлэнх олонх нь хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно.
16.5.Хувьцаат компанийн дүрмээр тодорхой асуудал хэлэлцэх хурлын ирцийг энэ хуулийн 16.4-т зааснаас дээгүүр тогтоож болно.
16.6.Хувьцаат компанийн дүрэм болон хуульд өөрөөр заагаагүй бол хэлэлцэж байгаа асуудлыг хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ.

16.7.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг ажлын таван өдрийн дотор нийтэд мэдээлнэ.

17 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний шийдвэрийн талаар Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гомдол гаргах
17.1.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж болно:
17.1.1.энэ хууль, Хувьцаат компанийн дүрэмд заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлыг зарлаагүй;
17.1.2.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн; 17.1.3.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн.

18 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэл
18.1.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор хурлын тэмдэглэлийг гаргах ба уг тэмдэглэлд Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гарын үсэг зурах бөгөөд уг тэмдэглэлийн үнэн зөвийг Хурлын дарга хариуцна.
18.2.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлд дараах мэдээллийг агуулсан байна:
18.2.1.хурал хуралдсан газар, он, сар, өдөр, цаг;
18.2.2.хурлын даргын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
18.2.3.хурлаар хэлэлцсэн асуудал;
18.2.4.гишүүдийн ирц;
18.2.5.хурлаар шийдвэрлэсэн асуудал тус бүрээр зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн саналын тоо, гаргасан шийдвэрийн бүрэн томьёолол.
18.3.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлд алдаа гарсан нь уг хурлын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

19 дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөл
19.1.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөөт цагт Хувьцаат компанийн эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна.
19.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байх ба тэдгээрийн гурав нь хараат бус гишүүн байна.
19.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн гурван гишүүнийг Улсын Их Хурал, гурван гишүүнийг Засгийн газар, гурван гишүүнийг Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа нь хоёр жил байна.
19.4.Улсын Их Хурлаас томилох Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо нэр дэвшүүлнэ.
19.5.Улсын Их Хурлаас томилох Төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр гишүүн, Засгийн газраас томилох нэг гишүүн нь хараат бус гишүүн байна.
19.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд түүнийг нэг удаа улируулан томилж болох бөгөөд дахин ямар ч тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилохгүй.

19.7.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараах шаардлагыг хангасан байна:
19.7.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
19.7.2.ял шийтгэлгүй;
19.7.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь Хувьцаат компанийг удирдахад харшлахгүй байх;
19.7.4.банк, санхүү, эдийн засаг, хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан;
19.7.5.төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;
19.7.6.улс төрийн нам, хөдөлгөөний удирдах албан тушаалтан болон гишүүн бус байх;
19.7.7.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх.
19.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хувьцаат компанийн Гүйцэтгэх удирдлагын аливаа албан тушаалтан байж болохгүй.
19.9.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь хууль болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд түүний бүрэн эрхийг Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, энэ тухай холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

20 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх


20.1.Төлөөлөн удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.1.1.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
20.1.2.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудал, уг хурлыг хуралдуулахтай холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх;

20.1.3.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааны жилд иргэн бүрд хуваарилах ногдол ашгийн талаар Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулж шийдвэрлүүлэх;

20.1.4.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувийг түшиглэн зах зээлд үнэт цаас гаргах асуудлаар Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулж шийдвэрлүүлэх;
20.1.5.Хувьцаат компанийн Гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх;
20.1.6.Хувьцаат компанийн Гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, тэдгээрт олгох шагнал, урамшууллын хэмжээг тогтоох;
20.1.7.Хувьцаат компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргах;

20.1.8.Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмыг батлах;
20.1.9.Хувьцаат компанийн салбар болон төлөөлөгчийн газар байгуулах;
20.1.10.хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх ажиллагаанд хяналт тавих;
20.1.11.энэ хууль болон Хувьцаат компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал.

21 дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

21.1.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос нийт гишүүний олонхын саналаар сонгоно.21.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох санал хураалтыг нууц санал хураалтын горимоор явуулна.

21.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байна.
21.4.Энэ хууль болон Хувьцаат компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэнэ.
21.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг түр эзгүйд түүний үүргийг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын, эсхүл Төлөөлөн удирдах зөвлөлийн томилсон гишүүн гүйцэтгэнэ.

22 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал

22.1.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг сард нэгээс доошгүй удаа хуралдуулна.
22.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурна.
22.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, түүний гишүүд, Гүйцэтгэх удирдлага болон Хувьцаат компанийн дүрэмд заасан бусад этгээдийн санаачилга, шаардлагаар хуралдуулна.
22.4.Төлөөлөн удирдах зөвлөл үйл ажиллагааныхаа журмыг тогтоож батлах бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл эчнээ санал хураалтаар шийдвэр гаргаж болохгүй.
22.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.
22.6.Хуульд өөрөөр заагаагүй, эсхүл Хувьцаат компанийн дүрмээр тусгайлан өндөр хувь тогтоогоогүй бол Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.

22.7.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар энэ хуулийн 20.1.3-20.1.5-д заасан асуудлаар хуралд оролцсон гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд дахин санал хураалт явуулах бөгөөд уг асуудлыг дахин санал хураалтаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд тухайн асуудлыг Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

22.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд дараах зүйлийг тусгана:
22.8.1.хурал хуралдсан газар, он, сар, өдөр, цаг; 22.8.2.хуралд оролцсон гишүүд;
22.8.3.хурлаар хэлэлцсэн асуудал;
22.8.4.санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал болон санал хураалтын дүн;
22.8.5.гаргасан шийдвэр.
22.9.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд хурлын дарга, хуралд оролцсон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурах бөгөөд тухайн тэмдэглэлийн үнэн зөвийг хурал даргалагч хариуцна
.22.10.Төлөөлөн удирдах зөвлөлийн аль нэг гишүүн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай бичгээр тайлбар гаргана.
22.11.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг буруу хөтөлсөн нь тухайн хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

23 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга

23.1.Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор Төлөөлөн удирдах зөвлөл томилно.

23.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бичиг хэргийг хариуцан хөтлөх, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, уг ажлыг зохион байгуулах, Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлага хоорондын ажлын уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах болон Хувьцаат компанийн дүрэмд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.

24 дүгээр зүйл. Гүйцэтгэх удирдлага

24.1.Гүйцэтгэх удирдлага нь Хувьцаат компанийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор Хувьцаат компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
24.2.Гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу сонгож, Төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлнө.
24.3.Гүйцэтгэх удирдлагад энэ хуулийн 19.7-д заасан шаардлага нэгэн адил тавигдах бөгөөд Гүйцэтгэх захирал нь дараах нэмэлт шаардлагыг хангасан байна:
24.3.1.санхүүгийн салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
24.3.2.Хувьцаат компанийн үйл ажиллагааны зохистой харьцааны болон удирдлагын чадварыг хангаж ажиллах чадвартай байх.
24.4.Гүйцэтгэх удирдлага Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.4.1.Хувьцаат компанийн дотоод журам, заавар, аргачлалыг батлах;
24.4.2.Хувьцаат компанийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуурыг хангаж ажиллах;
24.4.3.санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар холбогдох шийдвэрийг гаргах; 24.4.4.Хувьцаат компанийн бодлого, түүний хэрэгжилттэй холбогдсон асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, байр сууриа илэрхийлэх;
24.4.5.Хувьцаат компанийн жилийн төсвийг боловсруулан батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулах;
24.4.6.Хувьцаат компанийг төлөөлөх, бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн холбогдох хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулах;
24.4.7.Хувьцаат компанийн боловсон хүчнийг сонгох, бэлтгэх, давтан сургах бодлогыг тодорхойлох, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалингийн сүлжээ, урамшуулал, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох, ажлаас чөлөөлөх, урамшуулах, сахилгын арга хэмжээ авах;
24.4.8.Хувьцаат компанийн нэрийн өмнөөс мэдээ, мэдээлэл, тайланг холбогдох этгээдээс шаардан авах, тэдний тайлан тэнцэлтэй танилцах, шалгах.
24.5.Гүйцэтгэх удирдлага дараах үүрэг хүлээнэ:
24.5.1.Хувьцаат компанийн үйл ажиллагааны хэтийн чиглэл, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
24.5.2.Хувьцаат компанийн хэвийн үйл ажиллагааг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
24.5.3.Хувьцаат компанийн үйл ажиллагааны хяналт, шалгалтын тогтолцоог бүрдүүлэх;
24.5.4.Хувьцаат компанийн үйл ажиллагаатай холбогдох дүрэм, журам, заавар, бусад шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тооцон ажиллах;
24.5.5.Хувьцаат компанийн санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ авах;
24.5.6.хувийн ашиг сонирхолтой нь холбогдсон асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй байх;
24.5.7.Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө ажлаа тайлагнах;
24.5.8.бусад байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй байх.
24.6.Ээлжийн амралт эдлэх, гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчтэй байх зэрэг тохиолдолд Гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрсөн этгээдэд өөрийн бүрэн эрхийг шилжүүлж болох бөгөөд ийнхүү эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

ДОЛДУГААР БҮЛЭГХУВЬЦААТ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯЗГААРЛАЛТ,ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

25 дугаар зүйл. Хувьцаат компанийн үйл ажиллагаанд хийх хязгаарлалт


25.1.Хувьцаат компани нь зээлийн үйл ажиллагаа болон энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
26 дугаар зүйл. Хувьцаат компанийн дотоод хяналт
26.1.Хувьцаат компани нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий Дотоод хяналтын зөвлөлтэй байна.
26.2Хувьцаат компанийн Дотоод хяналтын зөвлөл нь Хувьцаат компанийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд Дотоод хяналтын зөвлөлийн гишүүдийг хоёр жилийн хугацаагаар Хувьцаа эзэмшигчдийн Хурлын Төлөөлөгчдийн Хурал томилж, чөлөөлнө.
26.3.Дотоод хяналтын зөвлөл нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
26.3.1.Хувьцаат компанийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах;
26.3.2.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн санал, гомдлын дагуу Хувьцаат компанийн санхүүгийн үйл ажиллагааг шалгах;
26.3.3.батлагдсан хуваарийн дагуу ээлжит болон ээлжит бус шалгалтыг явуулах;
26.3.4.Хувьцаат компанийн санхүүгийн баримтад хяналт, шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;
26.3.5.шаардлагатай баримт бичгийг Хувьцаат компанийн холбогдох этгээдээс гаргуулан авах;
26.3.6.иргэдийг зайлшгүй шаардлагатай мэдээллээр хангах.
26.4.Хувьцаат компанийн Дотоод хяналтын зөвлөл Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хуралд ажлаа тайлагнана.
26.5.Дотоод хяналтын зөвлөл долоон гишүүнтэй байна.
26.6.Дотоод хяналтын зөвлөлийн эрх, үүрэг, үйл ажиллагаа явуулах журмыг Хувьцаат компанийн дүрмээр тогтооно.

27 дугаар зүйл. Хувьцаат компанийн үйл ажиллагааг хянах
27.1.Хувьцаат компанийн үйл ажиллагааг жил бүр хянан шалгаж санал, дүгнэлт гарган Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хяналтын зөвлөлийг Улсын Их Хурал таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
27.2.Хяналтын зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газар тус тус нэг хүнийг санал болгосноор Улсын Их Хурал хоёр жилийн хугацаагаар томилно.
27.3.Хяналтын зөвлөлийн гишүүн нь энэ хуулийн 19.7-д заасан шаардлагыг хангасан байна.

НАЙМДУГААР БҮЛЭГНЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, АУДИТ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН 28 дугаар зүйл. Хувьцаат компанийн нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн тайлан
28.1.Хувьцаат компанийн санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу улирал тутам гаргаж, жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулна.
28.2.Хувьцаат компанийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай 9 хуулийн 10 дугаар зүйлд заасан бүрэлдэхүүн хэсэгтэй байна.
28.3.Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг Хувьцаат компанийн Гүйцэтгэх удирдлага хариуцна.
28.4.Хувьцаат компани нь холбогдох тайлан, мэдээллийг Монголбанкны баталсан загвар, маягтын дагуу гаргаж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус тогтмол хүргүүлнэ.
28.5.Хувьцаат компани төрийн эрх бүхий байгууллагаас тавьсан хүсэлтийн дагуу шаардлагатай мэдээллийг зохих журмын дагуу гаргаж өгч болно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ
29 дүгээр зүйл. Компанийн дүрэм

29.1.Хувьцаат компанийн дүрмийг Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал батална.29.2.Хувьцаат компанийн дүрэмд дараах зүйлсийг тусгана:
29.2.1.Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дэг, шийдвэр хүчин төгөлдөр болох нөхцөл;
29.2.2.ногдол ашиг хуваарилах нөхцөл, хугацаа;
29.2.3.Дотоод хяналтын зөвлөлийн эрх, үүрэг, үйл ажиллагааны журам;
29.2.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.