2012.08.03
Г.Баярсайхан: МАН-д улстөрийн ёс суртахуун харагдахгүй байна
УИХ-ын гишүүн Г. Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганд МАН-ын гишүүд оролцохгүй байна. Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх бол. Шаардлагыг нь зөвшилцөж болохгүй байгаа юм уу?
-Монголын төрийн үйл ажиллагаа ямар нэг намын ааш араншингаас болж гацах ёсгүй.Ард түмэн сонгуулиар Ардын намын нөхдөд «Одоо та нар төр барих эрхгүй шүү» гэсэн дүн тавьсан. Засгийн газрын эрхийг олон суудал авсан АН-д өгсөн.Сонгогчид төрийн эрхийг ардчилсан сонгуулиар шилжүүлсэн байхад бид авах ёстой зарчмаараа МАН-аас төрийнхөө эрхийг шил-жүүлж авч чадахгүй байна.-Яагаад чадахгүй гэж. Зөвшилцөхгүй байгаа болохоор уу?
-Уг нь тэр нөхөд цөөнх болсон гэдгээ улстөрийн соёл гаргаж хүлээн зөвшөө-рөх ёстой. Гэтэл Өвөрхан-гайн тойрогт байгаа хоёр хүний асуудлыг хөндөөд байдаг. Тэр чинь шүүх засаглал болон СЕХ-ны асуудал.Шүүхээс ямар шийдвэр гарна, түүгээр л шийдэх ёстой юм. Түүнээс АН-тай наймаа хийгээд МАН-ын хоёр хүнийг хасчихсан зүйл биш.Бүх зүйл хууль эрх зүйн хүрээнд явагдах ёстой. Тэднийг оруулж болохгүй гэж хэн ч хориогүй, бүх зүйл нээлттэй байгаа. МАН цөөнхийнхөө ажлыг хийгээд болно. Миний хувьд ийм л байр суурьтай байна.-Уг нь аль ч нам, эвс-лийн зүгээс сонгогчдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан төрийн ажлыг хүндэтгэх ёстой биз дээ?
-Тийм ээ, хэн хэн нь тө-рийн ажлыг хүндэтгэх ёстой. Манай нам МАХН-МҮАН-ын «Шударга ёс» эвсэлтэй нэгдэж, олонх болж Үндсэн хуулийн дагуу Засгийн газраа байгуулах тохироонд хүрсэн. Бид энэ байдлаараа цааш явна гэж замаа тодорхойлсон. Яах вэ, МАН-ын өнөөдрийн орж ирэхгүй байгаа асуудлыг хувь хүнийхээ зүгээс дүгнэхэд МАН-ын цөөн хэдэн дарга нарынх нь ааш авир юм шиг харагдаад байна. Нэгэнт ард түмэн цөөнх болгочихоод байхад ажлаа өгөх ёстой гэдгээ л ойлгох ёстой.-МАН-ынхан саяхан Бага хурлаа хийгээд удирдлагуудаа сольсон. Цөөхөн хэдэн дарга нарынх нь ааш зан гэж хэн, хэнийг хэлээд байгаа юм бэ?
-Одоогийн удирдлагууд л байгаа шүү дээ. Шинэ удирдлага нь хатуухан мэ-дээлэл хийгээд явна билээ.Би парламентад шинээр орж ирсэн болон урьд нь сонгогдож байсан гишүүдтэй жирийн нөхдийн харьцаатай. Зүгээр энгийн яриа үүсгэхэд «Бид чуулганд ороход бэлэн. Нэгэнт ялагдсан болохоор орох нь зөв юм» гэсэн байр суурьтай гишүүд цөөнгүй байна лээ.-Тэгэхээр МАН-ын зүгээс «Бид олонх байхдаа АН-тай хамтраад ажлаа хийгээд явж байсан. Гэтэл одоо тэд зөвшилцье гэсэн шаардлагыг хүлээж авахгүй байна» гэдэг тайлбар хийгээд байгаа шүү дээ?
-Бидэнтэй зөвшилцөхөд нээлттэй шүү дээ. УИХ-ын чуулганы танхимд орж ирээд, эрүүл саруулаар мэтгэлцээд явахад ямар ч хориг саад байхгүй. Уг нь зөвшилцөөд байх ч зүйл байхгуй. Олонх болсны хувьд бид Үндсэн хуулийн дагуу бусад нам, эвсэлтэй зөвшилцөөд УИХ-ын даргаа томилсон. Бид ямар ч байсан УИХ-ын даргаа олонхоороо, хууль ёсны дагуу томилсон гэж үзэж байгаа.Тайван замаар төрийн эрхийг АН-д өгсөн байхад ямар учраас төрийн ажлын залгамж халааг тасалдуулаад байна вэ гэдэг асуудал гарч ирж байна.Сүүлийн үед Засгийн газар хуралдаж, шийдвэр гаргаад байна. Тухайлбал, Хөвсгөл аймаг руу төмөр "зам тавих шийдвэр гаргасан байна билээ. Үүнийг эр-гэж харна. Эргэж харах ч хэрэгтэй. Яагаад гэвэл Хөвсгөл бол Монголын байгалийн онцгой бүс. Мөн фосфоритын нөөцтэй ихтэй. Тийм байхад төмөр зам тавих асуудлыг яаравчилж байгааг эргэж харах хэрэгтэй.-МАН-аас тавьсаншаардлагыг та хувь хүний-хээ хувьд хэрхэн хүлээж авсан бэ?
-Монголын төрийнажил хууль ёсны дагуу явсан. Өөрөөр хэлбэл, нэг сонгууль явуулчихаад дахиж явуулдаггүй биз дээ. Түүнтэй л адил.Нэгэнт олонх болчихоод байхад МАН-ыг орж ир гээд гар өргөх асуудал байхгүй. Энэ нь өөрөө хууль бус ажиллагаа болно. Хуулцараа сонгогдсон УИХ-ын даргаа дахин сонгоно гэдэг ч өөрөө хууль бус үйлдэл.Би дээр Өвөрхангайн тойргийн асуудлыг хэлсэн шүү дээ. Энэ бол эрээ цээргүйгээр наймаанд оруулж буй хэрэг. «Манай хоёр гишүүнийг оруулж ир, тэгвэл чуулганд сууна» гэдэг байж байж болохгүй асуудал. Эндээс улстөрийн ёс суртахуун үнэхээр харагдахгүй байна. Манай нам энэ асуудалд байр сууриа илэрхийлсэн. Шүүх засаглалд бид нөлөөлөх эрхгүй. Шүүх за-саглал өөрсдөө шийдвэрээ гаргана.Мөн МАН-ынхан хэд хэдэн тойрогт дахин санал тоолуулах хэрэгтэй гэсэн. Бид Сонгуулийн тухай хуулийн дагуу явах ёстой. Манай нам төдийгүй бусад нам ч адилхан сонгуулийн хуулийг давуулж шийд гаргаж болохгүй. Би бүлгийнхээ хуралд ч ийм л байр суурьтайгаа илэрхийлсэн.-Наймаалцах гэснээстанай намынхан ч дотроонаймаалцаад, тохирол-цохгүй болохоор Засгийн газраа байгуулахгүй байгаа юм биш үү?
-Бид аливаад ёс зүйтэй хандаж байгаа. «МАН-ын гишүүдийг чуулгандаа орж ирээч ээ» гэж хэлээд нэлээд хүлээж, цаг хугацаа алдсан тал бий. Гэхдээ ард түмнээс өгсөн үүрэг, хариуцлага учраас бид УИХ-ынхаа бүтцийг бүрэн болгож эхэлж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаа сонголоо. Бусад байнгын хороодоо удахгүй бүрдүүлж, даргыг нь сонгоно. Цаашид Засгийн газрыг байгуулах асуудалдаа даруйхан орно.-Гэхдээ Засгийн газрын тухайд эвслийнхэн яамдаа голж, шилсэн асуудал байгаа биз дээ?
-Тийм зүйл байхгүй. Бид ажлын хэсэг байгуулж, эвслийн гэрээ хэлцэл хийсэн. 25:75 гэсэн харьцаатай Засгийн газраа тогтоосон. Ойлголцож ядах зүйл байхгүй.-Танай намын фракцууд ч дотроо хагаралдаад бай-гаа шүү дээ. Энэ нь албан тушаал наймаалцаж байгаа хэлбэр биш гэж үү?
-Гаднаасаа тэгж харагдаж магадгүй. Гэхдээ манайхаас байр сууриа булаалдаад, хагаралдаад байгаа зүйл байхгүй. Ерөнхийдөө мэтгэлцэх зүйл байлгүй яах вэ. Гэсэн ч эрх мэдлийн төлөө, ил цагаандаа гарч хагаралдсан зүйл байхгүй. Зарим хүн Н.Батбаяр гишүүн карт сугалсныг л хагаралдлаа гээд байх шиг байна. Тэр чинь байр сууриа илэрхийлэх улстөрийн нэг арга шүү дээ. Түүнээс өнөөдөр бид бүгд эв нэгдэлтэй л байж байна.-Эвслийн Засгийн газрын гишүүд нь парламентын гишүүд байх сурагтай байсан. Уг нь АН-ынхан үүний эсрэг байр суурьтай байдаг биз дээ?
-Мэдээж УИХ-д эвслийг төлөөлж байгаа гишүүд Засгийн газарт орох нь зүйн хэрэг. Мөн гаднаас сайд авах нь ч зөв. Энэ бол миний хувийн байр суурь. Засгийн газрыг бүгдийг нь парламентаас бүрдүүлбэл эерэг талтай ч бас сөрөг тал бий. Тиймээс гаднаас сайд авах хэрэгтэй гэж үзэж байгаа.-Өнгөрсөн хавар МАН дангаараа Засгийн газарбайгуулах үеэр Ерөнхийлөгч хүртэл эсэргүүцэж байсан байх аа?
-Би сая хэллээ л дээ. Засгийн газрын гол онцлог нь «Шударга ёс» эвсэл, ИЗНН, АН гэсэн улстөрийн гурван хүчний оролцоотой. Тиймээс бүгд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд УИХ-д суугаа төлөөллөөрөө дамжуулна гэж байх шиг байна. Энэ утгаараа Засгийн газарт УИХ-ын гишүүд давамгайлах юм байх. Мэдээж бүх зүйл бидний санаснаар болсонгүй.-АН-ын хувьд Засгийн газрын гишүүдээ УИХ-аас сонгох нь буруу гэдэгт мөн ч хатуу байр суурьтай байсан даа?
-Хэрэв сая манай нам үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газрыг дангаараа барьсан бол 19 яамны 6-7-г нь парламентын гаднаас сайд томилох байлаа. Гэхдээ бид ард түмний сонголтод тааруулж Засгийн газраа байгуулж байна.-УИХ-ын даргаа сонголоо. Дэд дарга болон байнгын хороодын дарга нараа хэзээ томилох юм бэ?
-Энэ долоо хоногтоо багтаана.-Уг нь УИХ-ын дарга МАН-ын гишүүдэд байнгын хорооны талаар санал асууж бичиг хүргүүлсэн гэсэн?
-Төрийн байгуулалтын байнгын хороогоо байгуулчихсан. Одоо бусад байнгын хороогоо байгуулж байна. Тэгэхээр цаашид төрийн машин гацах үндэслэл байхгүй. Одоогийн байнгын хороон дээр нэмж Өргөдөл, гомдлын байнгын хороог байгуулсан. Цаашид байнгын хороодоо байгуулахад ямар-ваа нэгэн саад байхгүй уч-раас гишүүд, дарга, дэд дарга нараа сонгоно. Засгийн газрын ажлаа идэвхжүүлж, Ёрөн-хий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн барина.-Гэхдээ «Шударга ёс» бүлгийн гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярт ял оноовол Засгийн газарт орохгүй гэсэн байр суурьтай байгаа бололтой?
-Хэрвээ тийм бол тэддараагийн сонгуулиарямар ч нэр хүндгүй, нэг ч саналгүй болно л гэсэн үг. Ард түмний сонголтоор УИХ-д сонгогдчихоод нэг хүний төлөө ийм шийдвэр гаргаж болохгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн ажлыг нэг хүнээр барьцаалж болохгүй.
Нийтлэлч
Ж.Нарангэрэл
Эх сурвалж
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.