Д.Ганхуяг: Гол мөрний урсацыг хамгаалах бодлого Усны тухай хуульд алга
2012.05.03

Д.Ганхуяг: Гол мөрний урсацыг хамгаалах бодлого Усны тухай хуульд алга

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Д.Ганхуяг гишүүн хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Монгол улсын усны нөөцийн 80 хувийг газрын гадаргын, 20 хувийг гүний ус эзэлж байна. Эсрэгээр ашиглаж байгаа усны 80 хувь нь гүний ус байна.Гүний ус нөхөн сэргэдэггүй, эсхүл нөхөн сэргээхэд он удаан жил зарцуулагддаг.


Гэтэл усны нөөцийн 80 хувийг бүрдүүлдэг гол мөрний урсацыг хамгаалах бодлого энэ Усны тухай хуульд алга.Монголд хэдхэн тооны гол мөрөн байдаг. Одоо тэгээд Хатан туулаа хар даа. Энэ нь зөвхөн ашиглах устай холбоотой эрх зүйн орчинтой явж ирсэнтэй холбоотой. Тиймээс бэтгэгдсэн байгаа гол мөрний тухай хуулийн төслийг өргөн барихаас өөр гарц алга".Уг нь 2008 онд хот байгуулалтын тухай хуулийг батлахдаа "Хатан туулыг тусгай хамгаалалтад авах" хуулийн заалтыг УИХ баталсан. Гэтэл өнөөдөр хатан туулын тусгай хамгаалалтын захиргаа байгуулна" гэх. Хэтэрхий удаан байна.Ашигт малтмал ч, бай газрын гүний усны нөөцийг эрж хайсан ч бай тэр копани нь тэр баялгийн ашиглалтыг 100 хувь мэддэг өнгөрсөн зууны үед өнгөрөөсөн.


Энэ талаар усны хуульд яаж туссан бэ? гэж асууж хууль санаачлагч Засгийн газар яг ийм байдлаар хуульд суусан гэж хариулав.Тус байнгын хорооны хуралдаан дээр Д.Ганхуяг гишүүн өөрийн санаачилсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, хунсний аюулгуй байдлын тухай хуулийн төслүүдийг танилцууллаа.Монгол Улсын “Иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх, арга хэмжээг 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10 жилд хэрэгжүүлж дуусгавар болгоно” гэснийг Иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх арга хэмжээг 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15 жилд хэрэгжүүлж дуусгавар болгоно” гэж өөрчлөх нь энэ хуулийн гол зорилго юм.Хүнсний аюулгуй байдлын тухай хуулийг олон улсын байгууллагатай хамтарч боловсруулсан. Олон хэлэлцүүлэг хийсэн. Энэ тулгамдсан асуудал.


Хүнсний аюулгүй байдал ямар тувшинд байгааг бид мэднэ.Энэ бол иргэдийн эрүүл мэндийн аюулгуй байдалтай шууд холбоотой. Хууль батлагдсанаар Дотооддоо үйлдвэрлэн боловсруулж эцсийн хэрэглэгч хургэх процесс, импортлож буй хүнсний бүтээгдэхүүний стандартыг олон улсын түвшинд хургэж, стандартын хяналтаар хунсний аюулгуй байдлыг баталгаажуулах болно. Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг байнгын хороо 100 хувийн саналаар дэмжлээ.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.