Худалдааны төвүүдийг хотоос нүүлгэхээр болов
Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Батын хэлж буйгаар, 11 худалдааны зах хотын төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа нь авто замын хөдөлгөөнд саад учруулж, түгжрэлийг бий болгож байгаа аж. Иймээс"Нарантуул", "Хар хорин", "Да хүрээ", "Өгөөмер" зэрэгтомоохон захуудыг хотоос гадагш шилжүүлэн байршуулах, хотын А,Б зэрэглэлийн бүсэд худалдааны төв болон зах ажилпуупах зөвшеөрөл нэмж олгохгүй байх нь зүйтэй гэж хэллээ.
Мөн шинээр ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлэх худалдааны тевүүд нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөл олгодог журмыг бий болгохоор болсон юм. Хуралдаанаар, холбогдох гэрээний биелэлтийг шалган, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батаар ахлуулан байгуулах тухай Засаг даргын захирамж гаргахаар боллоо.