Осама бин Ладен амиа алдахаасаа өмнө гэрээсээ цухуйхаас ч айдаг байжээ
Хараат бус комиссоос Осама бин Ладены эхнэр, цэргийн офицер, Абботтабад хотын оршин суугчидтай хийсэн мөрдөн байцаалт дуусчээ. Уг комиссын дүгнэлтээр үзэхэд Абботтабад хотын нэг ч иргэн “Аль-Кайда”-г үндэслэгч, тэргүүн дэргэд нь аж төрж байгааг мэдээгүй аж. Энэ талаар “Daily Telegraph” мэдээлэв.
Түүнчлэн уг хэрэгт Пакистаны Засгийн газар, цэргийнхнийг буруутгах шаардлагагүй болох нь тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалтын үеэр хэд хэдэн сонирхолтой зүйлийг олж илрүүлжээ. Тухайлбал, Осама бин Ладен амиа алдахаас хэдэн долоо хоногийн өмнөөс л гэрээсээ гарахаа больж, хашаан дотроо дасгал хийдгээ ч зогсоосон аж. Энэ нь аюулгүй байдлаа бодсонтой холбоотой байсан гэнэ.
Гэтэл зартай алан хядагч Исламбад хотоос 50-хан км-ийн зайд, Пакистаны засаг захиргааны хамар дор амьдарч байсныг мэдээд АНУ маш их хилэгнэсэн билээ.
Исламбадын зүгээс Осама бин Ладенг хөнөөх тусгай ажиллагаа явуулахдаа АНУ зөвшөөрөл аваагүй гэж үзсэн. Харин Вашингтоны зүгээс пакистанчуудыг алан хядагчийг нуун дарагдуулсан, түүнд тусалсан хэмээн буруутгасан аж.