2012.07.27

120 орны тэргүүн олимпийн нээлт үзнэ

Зуны спортын XXX наадам эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна. Байт харваагаар эхлэх олимпийн нээлтийг 120 орны төрийн тэргүүн үзэж сонирхох аж. 27 сая фунт стерлингийн төсөвтэй батлагдсан “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын нээлтийн ёслол орон нутгийн цагаар баасан гаригийн үдэш 21.00 цагт эхлэх юм. Энэ нь Монголын цагаар бямба гаригийн өглөөний 04.00 цагт тохиож байна.“Гайхамшгийн арал” хэмээн нэрлээд буй олимпийн нээлтийн ёслол зохион байгуулагч орныг илтгэх чухал арга хэмжээ. Мөн олимпод оролцох 200 гаруй баг тамирчдын жагсаал, олимпийн туршид бадамлах галт бамбарыг асаах торгон мөчийг дэлхий нийт хүлээж байнa.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.