2012.05.22

ЖДҮ эрхлэгчдийг татвараас хөнгөлнө

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Ням-Осор нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг УИХ-аас дэмжээд байгаа аж. Төсөлд 50 сая төгрөгөөс дотогш орлоготой жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийг НӨАТ-аас чөлөөлөхөөр заагаад буй бол мөн дээрх хэмжээний орлоготой жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх төсөл мөн УИХ-аас дэмжлэг хүлээсэн байна.  Эл хууль батлагдсан нөхцөлд 50 сая төгрөг хүртэлх орлоготой Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувиар тооцон төлөх аж. Одоо үйлчилж байгаа хуулиар бол 10 хувийн ААНОАТ  төлж буй гэнэ. Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор шат дараалсан олон арга хэмжээ авч ажиллаж байгаагийн нэг нь зээлийн сан бүрдүүлэлт аж. Тухайлбал, жил тутамд 150 тэрбум төгрөгийн зээлийн сан бүрдүүлнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гаалийн татвараас 2016 он хүртэл чөлөөлөх шийдвэр гарсныг ч онцолсон. Өнөөдрийн байдлаар жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 500 мянга гаруй иргэн ажиллаж буй мэдээлэл байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.