Н.Энхбаярт шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт яллагдагчаар татсан тогтоолыг Сүхбаатар дүүргийн шүүхээс албан ёсоор гардуулжээ. Мөн энэ сарын 24-нд болох шүүх хурлын мэдэгдэх хуудсыг давхар хүргүүлсэн байна.
Уг мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн шүүгч М.Алдар, Тамгын албаны дарга Э.Батмөнх нар Клиникийн нэгдсэн II эмнэлэгт очиж өгчээ. Яллагдагчаар татсан тогтоол гардуулах болсноо эмнэлгийн дарга Г.Баясгаланд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр ийнхүү танилцуулсан байна.
Тэрбээр ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүйгээр яллагдагчаар татсан тогтоолыг хүлээж авсан байна.
Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралд даргалагч шүүгчээр Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр С.Оюунчимэг, М.Алдар нар оролцох юм.