2008.01.01
Ц.Нямдорж, Х.Баттулгыг гүтгэсэн нь шүүхээр тогтоогдлоо
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулгыг сайд байхдаа ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа хэлэлцээр хийж, нууц гэрээ байгуулсан хэмээн шуугиан тарьж байв. Үүгээр зогсохгүй УИХ-ын гишүүн Х.Батттулга “Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “100 мянган айл орон сууц хөтөлбөр”, төмөр зам барих ажилд Хууль зүй, дотоод хэргийн сайд саад учруулж ажил хийлгэхгүй ирсэн” гэдэг мэдэгдэл хийснийг өнөөг хүртэл тэвчсэн гэдгээ ч хэлж байсан. Тухайн үед нууц гэрээний асуудал дэгдэхэд Ц.Нямдорж өөрийгөө хууль мэддэг хүн надаас өөр байхгүй гэх зүйл ярьж байсныг санаж байна.
Гэтэл өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг нууц гэрээ байгуулсан, хууль зөрчсөн гэж хэлснээрээ түүнийг гүтгэсэн гэж үзлээ. Хууль мэддэг гэж цээжээ дэлдэж байсан Ц.Нямдоржийн буруу болж таарлаа. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд хүн хүн гүтгэж болдог л юм байх даа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.