Европын улс төрчид “дарамт”-д оржээ
2008.01.01

Европын улс төрчид “дарамт”-д оржээ

Үнэхээр Европ тив даяар явагдаж буй төсвөө танах бодлого ажил олголт, улмаар хэрэглэгчдийн итгэлийн түвшинд сөргөөр нөлөөлсөөр байгаа. ING Group дэх судлаач Маrtin Van Vliet уап-ийн үзэж байгаагаар, төсвийн зардлыг цаашид ч бууруулах төлөвтэй байгаа энэ онд эдийн засгийн эерэг чиг хандлага ажиглагдахгүй нь. Европын комиссын тайлангаас харахад, Итали улсад бизнес эрхлэгчдийн итгэлийн түвшин гэхэд 2009 оны 10 дугаар сараас хойш байгаагүй доод түвшинд хүрчээ.

Тус улсын Ерөнхий сайд Маrio Monti -гоор ахлуулсан Засгийн газрын тооцоолсноор Итали улсын эдийн засаг 2012 онд жилийн 1.2 хувиар хумигдах нь. Тэд үүнтэй холбогдуулан Итали улсын төсвийн алдагдлыг 20 тэрбум еврогоор бууруулах “хатуу” төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Евро-бүсийн инфляцийн түвшин 2012 оны 3 дугаар сард өмнөх сараас 0.1 нэгж хувиар буурч жилийн 2.6 хувьд хүрчээ гэсэн урьдчилсан тооцооллыг Европын холбооны Статистикийн албанаас 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргалаа. Европын Төв банкны Ерөнхийлөгч Маrio Draghi ч 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ инфляцийн эрсдэл “харьцангуй тогтворжсон” гэж үзэж буйгаа илэрхийлсэн нь ийнхүү батлагдаж байна.

Газрын тосны үнэ бага зэрэг буурснаас гадна бүс нутгийн эдийн засгийн өсөлт удааширсан зэргээр инфляцийн түвшний бууралт тайлбарлагдаж байгаа тул Европын Төв банкны бодлогын хүүг ойрын хугацаанд нэмэгдэхгүй гэсэн таамгыг тухайлбал ING Group -ын эдийн засагч Реtеr Vаnden Ноute дэвшүүлжээ. Европын Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хуралдан бодлогын хүүгээ жилийн 1 хувьд хэвээр үлдээсэн билээ.Евро-бүсийн ажилгүйдлийн түвшин 2012 оны 3 дугаар сард өмнөх сараас 0.1 нэгж хувиар нэмэгдэн 10.9 хувьд хүрсэн тухай Европын холбооны Статистикийн албанаас 2012 оын 5 дугаар сарын 02-ны өдөр мэдээллээ.

Энэ нь Блумберг агентлагт хуримтлагдсан мэдээллээс харахад1997 оны 4 дүгээр сараас хойш байгаагүй өндөр түвшин болжээ. Өрийн хямралаас гарахын тулд төсвийн “хатуу” бодлого явуулж буй энэ үед хөдөлмөр эрхлэлтийн талаарх энэхүү таагүй мэдээлэл нь Европын улс төрчдөд нэмэлт “дарамт” болж байна. Бүс нутгийн орнуудаас Испани улсын ажилгүйдлийн түвшин 24.1 хувиар хамгийн өндөр нь байгаа бол Австри болон Нидерланд улсын ажилгүйдлийн түвшин тус тус 4 болон 5 хувьтай тэнцсэнээр хамгийн багад тооцогджээ.
Эх сурвалж
МонголБанк
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.