2008.01.01
Гангийн үйлдвэр барина
Эрдэс баялаг, эрчим хүчний яам дэлхийд гангийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг БНЭУ-тай хамтран ажиллана. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Батхүү, тус улсын төрийн өмчит төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ракиш Кулшрештха нар хамтран ажиллах санамж бичигт хоёр талаас гарын үсэг зурлаа.
БНЭУ-ын Төрийн өмчит, төмөрлөгийн үйлдвэрийн Ерөнхийлөгч С.Верма, Төмөрлөгийн яамны төрийн нарийн бичгийн дарга У.Сингх тэргүүтэй төлөөлөгчид мөн манай улсад айлчилж байгаа бөгөөд цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц,Гарамжавтай уулзах үеэрээ илэрхийлсэн юм.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам ба SAIL компани нь уул уурхай, гангийн аж үйлдвэрийн салбарт эдийн засгийн үйл ажиллагааг хөгжүүлэх боломж нөхцөлийг тодорхойлох судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх бөгөөд Монгол улсад төмрийн хүдрийг боловсруулан ган үйлдвэрлэх Гангийн үйлдвэрийн цогцолборын техник эдийн засгийн урьдчилсан судалгааг боловсруулах юм.
Тус арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар,Гадаад харилцааны яам, Монгол улсад суугаа БНЭУ-ын элчин сайдын яам, Монголын металлургичдын холбооны мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.