2008.01.01

Хятадын зэсийн хэрэглээ Монголоос хамаарна

Зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын улбар металын эрэлт нэмэгдэх хандлагатай байгаагаас үүдэн уг металлын үнэ өсчээ.

Тухайлбал, "Rio Tinto" группийн Зэсийн бүлгийн дарга Эндрью Хардинг "Ирэх таван жилийн хугацаанд ойролцоогоор найман хувиар өсөх магадлалтай" гэжээ. Өчигдөр Лондонгийн Металлын биржид ирэх долоодугаар сард нийлүүлэх зэсийн үнэ 0.9 хувиар өссөн. Мөн "Сотех" биржид долоодугаар сард нийлүүлэх зэсийн үнэ 0.5 хувиар нэмэгдэн паунд нь 3.671 ам.доллартай дүйжээ.

Мөн Шанхайн Металлын бирж дэх уг зэсийн үнэ нөлөөлснийг Шанхай дахь "Xiangyu Futures" компанийн судалаач Ванг Нинг ярьсан байна. Гэхдээ Хятадын эдийн засаг суларч байгаа ч цаашид зэсийн хэрэглээ нь Монголоос ихээхэн шалтгаалахыг дээрх судлаач онцолжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.